ВИДЕО: "МАН сонгуулийн хар машины программыг хакердсан"
2021-05-20

 

АН-аас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Хэвлэлийн хуралд санал тоолох хар машины IT инженерээр ажиллаж байгаад "сонгогчийн саналыг хууль бусаар өөрчилж, төрийн эрхийг авсан" хэрэгт шалгагдаж байгаа иргэн н.Ган-Очир оролцож, мэдээлэл хийлээ.

Гэрэл зургийг MPA.mn

Тэрбээр:

 

-Миний бие нь сонгуулийг хууль бусаар авах гэсэн гэмт хэргийн хохирогч болсон. Цагдаа, тагнуулын байгууллагаар зургаан сар шалгуулсан. 2020 оны орон нутгийн сонгуулийн үеэр үйлдэгдсэн хэдий ч УИХ-ын сонгуулиас улбаатай. Намын болон төрийн хүмүүс иргэдийн саналыг хууль бусаар өөрчилж байгаа. Монгол Улсын хууль хэргийн гэрч болох надад сэтгэлзүйн дарамт үзүүлсэн. Сонгуулийн хар машины программын хугацаа 2018 онд дууссаны дараагаар МАН-ын удирдах албан тушаалтан ямар ч нууцлалгүй болгосон.

 

Уг хэрэгт Монгол Улсын Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан н.Пүрэвдаваа, н.Нүрзэд, МАН-ын удирдах албан тушаалтан, СЕХ-ны хар машиныг хариуцаж ажилладаг IT инженер хамаарагддаг. Сонгуулийн хар машинаар сонгогчийн саналыг луйвардаж хууль бус аргаар төрийн эрхийг авсан. МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан, нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар нар өнгөрсөн оны наймдугаар сард маргалдсан. Сонгуулийн цахим машины программчлалын хугацаа дууссан учир өөрчилсөн. МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгаланд мөнгө өгвөл ямар ч хүн сонгогдоно. Д.Сумъяабазар надад сонгуулийн хар машиныг хакердуулахаар 500 сая төгрөг өгье, хамтарч ажиллая гэхэд би зөвшөөрөөгүй. Дараагаар нь Улаанбаатар хот дахь "Эрдэнэт"-ийн төлөөлөгчийн газраас нэг тэрбум төгрөг гаргуулахаар МАН-ын удирдлагууд ярилцаж тохирсон. Би улс төрийн золиос болно гэдэг үүднээсээ маш их айж байсан. Надад бүх яриа, бичлэг байгаа. Төрийн хэргийг хууль бусаар авах гэсэн хэрэг дээр тагнуулын байгууллага надыг шалгасан. Надаас гурав хоног байцаалт авсан. Сонгуулийн хар машиныг программчлаад, хакердаад 175 тэрбум төгрөгийг шилжүүлснийг утсан дээрээ харуулсан. Дараагаар нь хохирогчгүй хэрэг гэж хэргийг хаасан байсан гэв. 

 

АН-аас сонгуулийн санал тоолох цахим машины программчиллыг өөрчилсөн асуудлыг завсарласан эсэхийг асуудлаар албан шаардлага хүргүүлэх юм.

Н.Нягт 

Shuud.mn
Сонин хачин
Иргэн:
Харах царайны аюултай нөхөр байна. Бас нэг бужигнуулахыг хүсэгч.
2021-05-21
.Сонгогч:
За хө танил технологи байх чинь одоо тэгээд Оюунгэрэлийнд очиж хорогд, Цагдаа очихоор нөгөө Америк өвөө ЭСЯамны зөвшөөрлөөр хаалгаа тайлна гэнэ, энэ хугацаанд Мөнхбаясгалан ажилдаа явж байгаад таарна, дуудаад ярилцлага өг, Баасан эмээг өмгөөлөгчөөр аваарай, тэгээд нөгөө талын хүмүүс амласан мөнгөө өгөөгүйг илчрээрэй.
2021-05-20
Лхагвасүрэн:
бас нэг доржзодов шинэээр гарч иржээ
2021-05-20
Тэмүүлэн:
Энэ чинь өөрөө мөнгө нэхээд хар машин хакердаад өгнө гээд тэр яриагаа бичлэг хйигээд яваад байсан эргүү гар байна ш дээ. Харамсалтай нь энэ эргүүд хэн ч мөнгө өгөөгүй учраас хохирогчгүй гээд хаагдсан ажил л даа
2021-05-20
Батэрдэнэ:
Энэ мөнгөний шантаажчин шүү
2021-05-20
Зочин:
Ийглийн хөлсний гар, гадны гар хөл бологчид юугаа ч яриад байгаа юм
2021-05-20
Зочин:
Амарбаясгалан 2 эрэгтэй туслахтай л даа
2021-05-20
Зочин:
МАН-руу дайрч харлуулах гүтгэлэг хйиж чадах юмаа
2021-05-20
зочин:
ха ха ха. өөрийнх нь хэргийг хаасан гээд гомдолтой байна ч гэх шиг
2021-05-20
Энхтуяа:
Хар машин хакердаад өгнөө гэж 10 сая төгрөг нэхээд явсан эргүү шантаажчин байнаа
2021-05-20
Отгонбаяр:
Нэр дэвшигч нараас мөнгө нэхээд би хар машиынг хапердаад өгье гэж явж байгаад залилан луйварын хэргээр шалгагдсан залуу
2021-05-20
Иргэн:
Энэ худ гар юундаа сандраад байгаа юм бол
2021-05-20
зочин:
энэ шантаажчинг анх МАН-аас цагдаад өгч шалгуулсан байдаг юм.
2021-05-20
зочин:
за, одоо Амарбаясгалангийн эсрэг ажиллаад мөнгө өг гээд явж байх хүн байх уу
2021-05-20
хаха:
ийм инээдтэй зүйл ярихаа болио
2021-05-20
Алтанцэцэг:
Сонгууль дөхөхөөр ийм эргүү зүйл ярих юмаа
2021-05-20
Ард:
Бас нэг Доржзодов, чамайг хамгаалах Ц. Оюунгэрэл бий яваад бай, үйлийн үрээ дууд дууд....... энэ хүнтэй суусан эхнэр мөн зовох бий
2021-05-20
lhagva:
jenko huuk 2 n hiisen asuudal ba daa
2021-05-20
юугаа солиороод байгаан
2021-05-20
zochin:
luivarchdiig schorond chiich estoi, bid zugeer suuchgui uzel bodloo cholootei chelech ,jagsach estoi, solguul ogochgui !!!
2021-05-20
zochin:
luivarchdiig schorond chiich estoi, bid zugeer suuchgui uzel bodloo cholootei chelech ,jagsach estoi, solguul ogochgui !!!
2021-05-20