ВИДЕО: Өнөөдрөөс хүнсний дэлгүүр 22:00 цаг хүртэл ажиллана
2021-05-20

 

УОК-оос цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж байна. УОК-ын шуурхай ажлын хэсэг хуралджээ.

Гэрэл зургийг MPA.mn

 

Засгийн газрын хэвлэл мэдээллийн албаны дарга Ц.Ганзориг:

 

-Тавдугаар сарын 22-ноос эхлээд давтан тунгаа аваад 14 хоносон хүн ямар нэг шинжилгээ өгөхгүй зорчиж болно. 0-17 насны хүүхдээс шинжилгээ шаардахгүй. Улаанбаатар хотод 103 худалдааны төв байдаг. Зургаан төрлийн үйл ажиллагааг нээхээр болж байна.

  • Хүчит шонхор, Нарантуул зэрэг зах үйл ажиллаагаа явуулна.

  • Хоолны газрууд давтан тун авсан хүмүүст 50 хувийн дүүргэлттэй нээж байна.

  • Зочид буудал

  • Амралтын газрууд гэр бүлийн хүрээнд давтан тун авсан хүмүүст нээлттэйгээр үйл ажиллагаа явуулна

  • Ресторан  мөн 50 хувийн дүүргэлттэй гэлээ. 

Өнөөдрөөс эхлээд аж ахуйн нэгж, үйлчилгээний газрууд ердийн хуваариар ажиллана. Өнөөдрөөс бүх төрлийн хүнсний дэлгүүр 22:00 цаг хүртэл, харин ресторан 24:00 цаг хүртэл ажиллах шийдвэр гаргажээ. 

Н.Нягт 

 

 

 

 

Shuud.mn
Сонин хачин
2021-05-20 17:38:52 Хөөе балиар бохир заваан захаас илүү караоке бар аюултай гэж үү, Тэнд ч гэсэн хүмүүс ажиллаж амьдралаа залгуулдаг НЭЭГЭЭЧЭЭ караоке баруудыг
2021-05-20
КАРАОКЕ БАРаа нээгээчээ. Захаас илүү аюултай гэж юу байдаг юм
2021-05-20