ЭЕШ өгөх шалгуулагчид PCR болон вакцинд хамрагдсан байх шаардлагагүй
2021-05-21

 

Элсэлтийн ерөнхий шалгалт  долдугаар сарын 01-04-ний өдрүүдэд зохион байгуулагдана. Цар тахлын нөхцөл байдлаас хамаарч Засгийн газрын ээлжит хуралдаанаар ЭЕШ өгөх шалгуулагчдаас Монгол хэл, бичгийн шалгалтыг авахгүй байхаар шийдвэрлэсэн. Тэгвэл ЭЕШ өгөх шалгуулагчид заавал вакцинд хамрагдсан байх шаардлагатай эсэх асуудал иргэдийн дунд маргаан үүсгээд байна. Энэ асуудлын талаар БҮТ-ийн элсэлтийн шалгалт хариуцсан ахлах мэргэжилтэн М.Болдсайханаас тодрууллаа. 

 

-Вакциныг иргэд сайн дурын үндсэн дээр хийлгэх ёстой. Тэгвэл ЭЕШ өгөх шалгуулагчид заавал вакцинд хамрагдсан байх шаардлагатай юу? 

 

-Энэ жилийн элсэлтийн ерөнхий шалгалтад нийт 40 420  шалгуулагч бүртгүүлсэн. Үүнээс 15-17 насны 1702, 18-58 насны 38718 шалгуулагч байна. Сүүлийн үед олон нийтийн мэдээллийн хэрэгсэл болон иргэдийн дунд элсэлтийн ерөнхий шалгалт өгөх шалгуулагчид "заавал коронавирусийн эсрэг вакцинд хамрагдсан байх ёстой" гэдэг шаардлага тавьж байгаа гэсэн мэдээлэл гараад байна. Энэ бол ташаа мэдээлэл.

 

БШУЯ болон Боловсролын үнэлгээний төвөөс ЭЕШ өгөх шалгуулагчдыг заавал вакцинд хамрагдсан байх ёстой гэсэн шаардлагыг тавиагүй болохыг албан ёсоор мэдэгдэж байна. Шалгуулагчид PCR шинжилгээ өгсөн байх ч шаардлагагүй.  Мөн танхимын давтлага энэ сарын 17-ноос эхэлсэн. Танхимын давтлагад дархлаажуулалтад хамрагдсан сурагчдыг хамруулна гэсэн мэдээлэл ч  байна. ЭЕШ өгөх ямар ч сурагчид танхимын давтлагад хамрагдаж болно. 

 

Түүнчлэн ЭЕШ өгөхөөр бүртгүүлсэн шалгуулагч коронавирусийн халдвараар өвчилсөн  байсан ч шалгалтаа өгөх боломжтой. Тодруулбал, БҮТ-өөс шалгалтын цэгүүд дээр тусгай ангийг бэлтгэсэн. Халдвараар өвчилсөн шалгуулагчид тусгайлан бэлтгэсэн ангид шалгалтаа өгөх боломжтой. 

 

М.Насан 

 

 

Shuud.mn
Сонин хачин
Do you need financial aid, are you seriously in need of an urgent loan,:
DO YOU NEED A FINANCIAL HELP? ARE YOU IN ANY FINANCIAL CRISIS OR DO YOU NEED FUNDS TO START UP YOUR OWN BUSINESS? DO YOU NEED FUNDS TO SETTLE YOUR DEBT OR PAY OFF YOUR BILLS OR START A GOOD BUSINESS? DO YOU HAVE A LOW CREDIT SCORE AND YOU ARE FINDING IT HARD TO OBTAIN CAPITAL SERVICES FROM LOCAL BANKS AND OTHER FINANCIAL INSTITUTES? HERE IS YOUR CHANCE TO OBTAIN FINANCIAL SERVICES FROM OUR COMPANY. WE OFFER THE FOLLOWING FINANCE TO INDIVIDUALS- *COMMERCIAL FINANCE *PERSONAL FINANCE *BUSINESS FINANCE *CONSTRUCTION FINANCE *BUSINESS FINANCE AND MANY MORE: FOR MORE DETAILS.CONTACT ME VIA. Contact Our Customer Care: EMAIL: :bullsindia187@gmail.com (CALL/WHATS APP) :+918130061433 Our services... Guaranteed 100%
2023-06-16
Mortgage Loan Apply For Your Loan Financial Help Offer Apply Now:
Do you need financial aid, are you seriously in need of an urgent loan, to start up your own business, you're in debt and no funds for payment ? This is your chance to reach your desire goals because we give out personal loan, business loans, and all kinds of loan at 2% interest rate.... information contact us via Email: (bullsindia187@gmail.com) whats-pp Number +918130061433
2023-06-16
Зочин:
багш нар заавал вакцинд хамрагдсан байх ёстой гэдэг журам бна уу
2021-05-23