УИХ: Хүн амын тооллогод 4.7 тэрбум төгрөг зарцуулсан
2021-05-21

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдааанаар Хүн амын тооллогын дүнг сонслоо.а. Монгол Улсын 3296 866 иргэн 2020 онд тоологджээ. Гадаадад 6 сараас дээш 122301 иргэн оршин сууж байна. Хүн амын жилийн дундаж өсөлт 2010-2020 оны дундаж  2.2 хувьтай гарчээ. 2015 онд гаргасан хэтийн тооцоогоор  2031 онд Монголын Улсын хүн ам 4 сая хүрэх тооцоог ҮСХ-ноос гаргажээ. Нийт хүн амын 56.6 хувь нь 18-59 насныхан байна.  Суурин хүн амын 64.5 хувь нь гар утас хэрэглэж байна Ажилгүйлдлийн түвшин өмнөх тооллогын дүнгээс 5.4 хувиар буурчээ. 

 

Монгол улсын хүн амын насны тухайд залуу хэвээр байгаа юм. ҮСХ-ны дарга Б.Батдаваа гишүүдийн асуултад хариулав. 

 

УИХ-ын гишүүн Б.Баттөмөр:

 

-Монгол Улсын хүн ам 1962 онд нэг сая, 1988 онд хоёр сая, өнөөдөр 3 сая болж байна. Статистикийн хуулинд байдаг юм уу, 10 жилд нэг тооллого хийнэ гэж юу гэсэн үг вэ?. Өнөөдөр шинжлэх ухаанд үндэслээд гаргана. Хүн амын тооллогы долоо хоногийн дотор гаргалаа гэж байна. Монголын төрөөс авч хэрэгжүүлэх бодлого судалгаанд суурилах ёстой. 

 

ҮСХ-ны дарга Б.Батдаваа: 

 

-Хүн амын тооллогын 10 жил, завсрын тооллогыг таван жил тутам явуулдаг нь НҮБ-аас гаргасан зөвлөмж байдаг. Зөвхөн хүн амыг тоолохоос гадна эдийн засаг, нийгмийн үзүүлэлтийг гаргадаг. Уржигдар бид УИХ-ын даргын захирамжаар Төрийн их өгөгдөл системийг нэвтрүүлэх гэж байна. Хэтийн төлөвлөлтийг судалгаан дээр гаргаж болно. Хөдөө орон нутагт амьдарч байгаа хүн ам байгалийн гамшигтай тэмцэж, эдийн засгийн үр өгөөжийг нэмэгдүүлэх шаардлагатай. Хүн амын тооллого дээр үндэслэн бүх яам судалгааны үр дүнг ашиглах боломжтой. 

 

УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг:

 

-Ямар технологиор тоолдог вэ? Яг нарийвчилсан тоо мөн үү. Хэдий хэмжээний мөнгө зарцуулж байна вэ? Орон  сууцны тооллого дээр цаашид яаж ашиглах тоог гаргаж байна вэ? Гэр хороололд амьдарч байгаа иргэдийн хэд нь гадаа жорлонд, хэд нь боловсон жорлонтой байна. 

 

ҮСХ-ны дарга Б.Батдаваа: 

 

-Энэ тоог бид 2020 оны нэг сарын 09-ний 00 цагт зураг авалтын байдлаар тоолсон гэсэн үг. Төрийн байгууллага дээр байгаа бүртгэлийг ашиглаад түүврийн аргаар тоолсон. Нийт хүн амын 10 хувьд санамсаргүй түүврийн аргаар тоолсон. Санхүү зардлын хувьд төсөвт 15.7 тэрбум байсан. Зарцуулалтын хувьд технологи ашиглаж байгаа.  2010 онд 5.7 тэрбум төгрөг зарцуулсан бол 2020 оны тооллогоор 15.7 тэрбумыг төсөвлөсөн ч технологи ашиглан  хэмнэлт гарч, 4.7 тэрбум төгрөг гаргасан. Орон сууц 100 гаруй мянгаар нэмэгдсэн байсан.

 

Чуулганы хуралдаан үргэлжилж байна. 

Н.Нягт 

Shuud.mn
Сонин хачин