ШУУД: АН Ерөнхийлөгчийн сонгуулийг хойшлуулах шаардлага хүргүүлж байна
2021-05-21

 

АН-аас Ерөнхийлөгчийн сонгуулийг хойшуулах хүсэлтийг СЕХ-нд хүргүүлж байна. СЕХ дээр АН-ын дарга М.Тулгат, нийслэлийн АН-ын дарга Э.Бат-Үүл нар ирсэн байна. АН-ын дарга М.Тулгат:

 

-2020 оны УИХ-ын болон орон нутгийн сонгуульд хөндлөнгөөс нөлөөлсөн байх магадлалтай ноцтой мэдээлэл гарч байна. Манай намын ээлжит мэдээллээр энэ талаар нотлох баримт гаргасан. Төрийн сонголтыг санал тоолох машинд нөлөөлөх аргаар явуулж, хэрэг үүсгээд, хохирогчгүй хэрэг гэж хаасан талаар мэдээлсэн. Мэргэжлийн байгууллага, олон нийтийн иргэдийн оролцоотой, нэр дэвшигчдийн төлөөлөлтэй Онц зөвлөл байгуулж, энэ асуудлыг тодорхой болох хүртэл Ерөнхийлөгчийн сонгуулийг хойшуулах шаардлагыг тавьж байна гэлээ. 

 

Нийслэлийн АН-ын дарга Э.Бат-Үүл:

 

-Төрийн эрх мэдлийг хууль бусаар авч болохгүй. Хэрвээ төрийн эрх мэдлийг хууль бусаар авах нь ардчилсан орон биш.  Энэ бол ардчиллыг дэмжин талархдаг ард түмнээ хууран мэхэлсэн ноцтой үйлдэл. Энэ байдалтай эвлэрэхгүй. 

 

АН-ын дэд дарга Ц.Оюундарь:

 

-Хохирогчгүй хэрэг гэж байж болохгүй. Сонгуульд нэр дэвшигчид хохирогчид. Албан ёсоор АН-аас нэхэмжлэл гаргасан байхад хариуг нь өгөхгүйгээр хохирогчгүй гэж хаасан байна. Энэ хугацаанд СЕХ олон нийтийн эргэлзээг тайлж чадвал бид сонгуульд оролцоно. 

Н.Нягт

Shuud.mn
Сонин хачин
Партизан:
Чадахгуй бол яах гэж Алтанхуягийн урдуур орсийм бэ,одоо гоншигноод байлгуй оролц
2021-05-23
Иргэн:
Эрдэнэ тамганы талаар маш ноцтой гэмт хэрэг хийснийг хүрэлсүхийн захиалгаар шүүх дэмжиж эрдэнийн талд зөв гэж шүүхийн шийдвэр гарсан. Энэ нь хүрэлсүхэд үнэ хүндээ алдах шалтгаан болоод байна. Уг нь хүрэлсүх,Баттулга Алтанхуяг, Ганбаатар гээд бүгдтэй нь шударгаар өрсөлдсөн бол нэр цэвэр ялж олныхоо итгэлийг хүлээх байсан.Гэтэл хүрэлсүх ямарч өрсөлдөгчгүйгээр ерөнхийлөгч болохын тулд хууль зөрчин дэндүү бүдүүлэг үйл ажиллагаа явуулж байгаад нь дургүйцсэн Ард Түмний нэг хэсэг нь сонгууль өгөхгүй гэж байхад нөгөө хэсэг нь цагаан сонгууль өгнө гэцгээж байна. Уг нь хүрэлсүх шударгаар явсан бол шуу л ялах байсан. Одоо ялсанч муу нэртэй л үлдэх боллоо доо
2021-05-22
Юун сонгууль:
Баттулга Ерөнхийлөгч дор хаяж 2 жил сунаж ажиллах ёстой.
2021-05-21
zochin:
AN zail chinii tuluu uls munguu ursgah hereg yy malaa??? bid hezee ch AN-d sanalaa uguhgyi gorig0.1990 ond anh garch irehdee 2 hon jil teseerei irged mini tegeed byh yum goe bolno gsn bid yaduurch uls uhuulj gadaadad gaigyi ni cdyrvejniislel maani hyn chonoor dyyrlee ene bygd AN -s bolson uursduu hagartalaa bayajsan am bolgond huis horoolol ta nariinh.odoonoos amidrah argagyi zaluus amia horloj ehelj bna
2021-05-21