Илон Маск: 50 жилийн дараа бүх тээврийн хэрэгслүүд цахилгаан болно 
2021-05-21

Америкийн бизнесмен Илон Маск Оросын "Шинэ мэдлэг" форумд оролцож байна. Цахим хэлбэрээр болж буй энэ форумд оролцон илтгэл тавих үеэрээ Илбон маск 50 жилийн дараа дэлхий хэрхэн өөрчлөгдөх талаар ярьжээ. 

 

Түүний өгүүлснээр, 50 жилийн дараа гэхэд технологид ихээхэн өөрчлөлт гарч, сансрын аялал ДНК судалгааг хийдэг болохын дээр пуужингаас бусад бүх тээврийн хэрэгслүүд цахилгаан эх үүсвэртэй болох гэнэ.

 

"Машин, хөлөг онгоц зэргийг хөгжүүлэх хэрэгтэй. Энэ бүгд ирээдүйд цахилгаан болно. Эрчим хүч ч өөрчлөгдөж нарны эрчим хүчийг түлхүү ашигладаг болно. Бид энэ өдрийг наашлуулахын тулд ажиллах юм" хэмээн Илон Маск онцолжээ.

 

Энд дуулгахад, Оросын "Шинэ мэдлэг" цахим форум тавдугаар сарын 20-22-ны өдрүүдэд зохион байгуулагдах бөгөөд форумыг эхний өдрөө л 5 сая гаруй хүн үзсэн байна. Энэ хөтөлбөрт  тамирчин, эмч, дипломат, эрдэмтэн, соёлын зүтгэлтэн, амжилттай яваа бизнесмен гээд нийтдээ 150 мэргэжилтэн лекц унших аж. Тэдний дунд Оросын Ерөнхийлөгчийн хэвлэлийн нарийн бичгийн дарга Дмитрий Песков, ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров, Москва хотын дарга Сергей Собянин зэрэг Оросын нэр хүндтэй хүмүүсээс гадна Илон Маск ч багтаж байгаа юм.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Иргэн:
50 жилийн дараа Монгол Улс минь хөгжөөд сайхан болсон байх болноо.
2021-05-21
Тэр үед дэлхий дээр ямар ч амьдралгүй болно.
2021-05-21