Беларусийн дээгүүр өнгөрөх бүх нислэгийг хориглохыг АНУ, ЕХ шаардав
2021-05-24

Беларусь улс ням гарагт Ryanair онгоцыг Минск хотноо яаралтай газардуулсан үйл явдалтай холбоотойгоор АНУ-ын Сенатын Гадаад харилцааны хорооны тэргүүн Боб Менендес болон Их Британи, Герман, Ирланд, Латви, Литва, Польш, Чехийн парламентын гадаад харилцаа хариуцсан улс төрчид хамтарсан мэдэгдэл гаргажээ. 

 

Энэ мэдэгдэлд Беларусийн нутаг дэвсгэр дээгүүр дайран өнгөрөх бүхий л нислэгийг хориглохыг санал болгосны дээр болсон үйл явдлыг нэн даруй шалгахыг Олон улсын иргэний агаарын тээврийн байгууллагад хандан уриалсан байна. 

 

АНУ болон Европын Холбооны хууль тогтоогчид Беларусийн нутаг дэвсгэр дээгүүр нислэг дамжин өнгөрүүлэхийг хориглох, Беларусийг зорих болон Беларусиас ирэх нислэгийг хориглох, түүнчлэн Олон улсын иргэний агаарын  тээврийн байгууллага дахь Беларусийн гишүүнчлэлийг зогсоохыг уриалжээ. Түүнчлэн Минск хотноо газардсан онгоцноос баривчилсан Роман Протасевич болон бусад улс төрийн хоригдлуудыг "нэн даруй", "нөхцөл тавилгүй" суллахыг уриалсан байна.

 

Тавдугаар сарын 23-ны өдөр Беларусийн нийслэл Минск хотын нисэх буудал дээр Ryanair онгоц яаралтай газардсан бөгөөд тухайн үед онгоцонд бөмбөг суурилуулсан гэх мэдээллийн дагуу онгоц Беларусийн нийслэл рүү эргэж, газарджээ. "Бөмбөг суурилуулсан" гэх мэдээлэл худал байсан, харин онгоцонд зорчиж явсан сөрөг хүчний сэтгүүлчийг онгоц газардсаны дараа баривчилсан байна.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин