Монголын чөлөөт бөхийн холбоо Олимпийн багаа зарлалаа
2021-05-24

Монголын чөлөөт бөхийн дасгалжуулагчдын өргөтгөсөн хурал өнөөдөр Спортын төв ордонд болж, "Токио-2020" олимпийн наадамд оролцох баг тамирчдаа сонгов. Хурлаар 2018 оны Нур-Султаны ДАШТ, энэ жилийн Алматыгийн Ази тивийн эрхийн тэмцээн, Софигийн Дэлхийн эрхийн тэмцээнээс эрхээ авсан есөн тамирчныг олонхийн саналаар олимпийн наадамд барилдуулахаар шийдлээ. "Ковид-19" цар тахлын нөхцөл байдалтай холбоотойгоор сорилт тэмцээнд хийхгүйгээр эрх авсан тамирчдыг сонгосон юм. Токио-2020 олимпийн наадмын чөлөөт бөхийн тэмцээн наймдугаар сарын 2-7-нд болно.

 

Олимпийн наадамд оролцох Монголын тамирчид:

 

Эрэгтэйчүүдийн 57 кг: Эрдэнэбатын Бэхбаяр

65 кг: Төмөр-Очирын Тулга

125 кг: Мөнхтөрийн Лхагвагэрэл

 

Эмэгтэйчүүдийн 50 кг: Цогт-Очирын Намуунцэцэг

53 кг: Бат-Очирын Болортуяа

57 кг: Болдсайханы Хонгорзул

62 кг: Хүрэлхүүгийн Болортуяа

68 кг: Соронзонболын Батцэцэг

76 кг: Очирбатын Бурмаа

 

Эх сурвалж: Монголын Үндэсний Олимпийн Хороо 

 

Shuud.mn
Сонин хачин
үнэн:
Эмэгтэй Хонгорзул |19 нас|, Эрэгтэй Тулгат хоёрт найдаж байгаа шүү, залуучууддаа амжилт хүсье!
2021-05-25