"Уханийн эрдэмтэд өвчилсөн" гэх мэдээллийг Хятад няцаав
2021-05-24

2019 оны 12 дугаар сарын сүүлээр Хятад улс коронавирусийн талаар анх мэдээлэхээс ч өмнө Уханийн вирус судлалын хүрээлэнгийн эрдэмтэд коронавирусийн халдвар авсан байж болзошгүй гэх мэдээллийг Америкийн WSJ дамжуулсан. 

WSJ: Коронавирусийг зохиомлоор гарган авсан байж болзошгүй

Вирус судлалын хүрээлэнгийн гурван эрдэмтэн коронавирусийн талаарх анхны мэдээлэл гарахаас өмнө буюу 2019 оны 11 дүгээр сард вирусийн халдвар авсан гэх мэдээлэл нь үнэнд нийцэхгүй гэж БНХАУ-ын Гадаад хэргийн яам мэдэгджээ.

 

Америкийн WSJ сонин мэдээлэхдээ, 2019 оны 11 дүгээр сард Уханийн вирус судлалын хүрээлэнгийн гурван эрдэмтэн коронавирусийн халдвараар өвчилсөн хүмүүст илэрдэгтэй ижил шинж тэмдэгтэйгээр эмнэлэгт хандсан хэмээсэн юм. Энэ мэдээллийг Америкийн тагнуулын албаны илтгэлээс иш татсан гэх бөгөөд энэ нь коронавирусийг зохиомлоор гарган авсан байж болзошгүй гэсэн онолыг шалгахад түлхэц болно хэмээн мэдээлж байв.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин