Малигийн Ерөнхийлөгч болон Ерөнхий сайдыг цэргийнхэн баривчилжээ
2021-05-25

Мали улсын түр Ерөнхийлөгч болон түр Ерөнхий сайд нарыг цэргийнхэн баривчилсан талаар ТАСС мэдээлжээ. Энэ нь шилжилтийн засгийн газрын бүрэлдэхүүнд наймдугаар сарын төрийн эргэлтийн хоёр идэвхтэй оролцогч болох хурандаа Модибо Коне, Садио Камара нарыг багтаагаагүйгээс үүдэлтэй гэнэ.

 

Малигийн Ерөнхийлөгч болон Ерөнхий сайдыг тавдугаар сарын 24-ний үдэш Кати дахь армийн баазад хүргэж, одоо тэнд саатуулж байгаа аж. Үүний дараа Батлан хамгаалахын сайд Сулейман Дукурег ч мөн баривчлан Кати руу хүргэжээ. Тэднийг хэрхэн байлгаж байгаа талаарх албан ёсны мэдээлэл гараагүй байна.

 

2020 оны наймдугаар сарын 18-ны өдрийн цэргийн эргэлтийн үеэр энэ баазад тухайн үеийн ерөнхийлөгч Ибрагим Бубукарыг саатуулж байлаа. Хэдэн цагийн дараа тэрбээр огцорч байгаагаа мэдэгдэж, улмаар Мали улсад түр засгийн газрыг эмхлэн байгуулсан юм.

 

Г.Бямбасүрэн

 

Shuud.mn
Сонин хачин