С.Сүхбаатар: Монголчуудаа хөдөлмөрлөж, авьяасаа гараарай
2021-05-26

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын зарлигаар төрийн дээд одон медаль хүртсэн иргэдийн сэтгэгдлийг сонслоо. 

 

Монгол Улсын хөдөлмөрийн баатар С.Сүхбаатар: 

 

-Эрхэм монголчуудаа та бүхэндээ дэлхийн нүүдэлчин ард түмний түүхийг дархлан дээдэлж чадлаа. Хөдөлмөр гэдэг гайхамшигтай авъяасыг үнэлж энэ цолыг өглөө. Тиймээс монголчууд та бүхэн хөдөлмөрлөж, амжилт гаргаарай. 

 

Монгол Улсын урлагийн гавьяат зүтгэлтэн С.Саянцэцэг:

 

-Маш их баярлалаа. Аав, ээждээ, багш нартаа баярлалаа. Цаашдаа өөрийн сурсан мэдсэнээ шавь нартаа сурган, мундаг шавь нар төрүүлнэ. 

 

ШУУД: Д.Бараадууз, С.Сүхбаатар, Ж.Тогтохсүрэн нарт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ

 

11:40 цаг: 

Тулгар төрийн 230, Ардын хувьсгалын 100 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг гарган, салбартаа идэвх санаачлагатай ажиллан, бусдыгаа тэргүүлсэн зарим хүмүүст төрийн дээд одон медаль гардуулж байна.  Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга зарлиг гарган "Ойн хишиг" төвийн захирал Д.Бараадууз, төрийн соёрхолт С.Сүхбаатар,  малчин Ж.Тогтохсүрэн нарт Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ.

 

Монгол Улсын гавьяат эдийн засагч цолоор Монгол банкны Ерөнхийлөгч Д.Лхагвасүрэн,

Монгол Улсын гавьяат тамирчин цолоор М.Анхцэцэг,

Монгол Улсын гавьяат хуульч цолоор Ш.Эрдэнэбаатар нарыг тус тус шагнаж байна. 

Н.Нягт

 

 

Shuud.mn
Сонин хачин
zochin:
omnoh eronhiilogchid ogoogui ni unen unen,yun avyas,no no
2021-05-27
Баатар, гавьяатаа ахиухан өгөөчээ!
2021-05-26
Tyee:
Araggui avah hundee
2021-05-26