Хятадад уурхай нурж, зургаан уурхайчин дарагджээ
2021-05-27

Хятадын Шаньдун мужид нүүрсний уурхайд уулын чулуулаг нуржээ. Улмаар хана нурсны улмаас зургаан уурхайчин нуранганд дарагдсан талаар Жэнминь жибао мэдээлсэн байна. 

 

Эх сурвалжийн мэдээлснээр, осол Бээжингийн цагаар лхагва гарагийн 23:06 цагт болжээ. Ослын газарт аврагчид ирж, шуурхай бригадынхан нурангийг зайлуулж, уурхайчдыг эрэн хайх ажиллагаа явуулж байгаа гэнэ.

 

Одоогоор, уурхайчид амьд эсэх талаарх мэдээлэл гараагүй. Нүүрсний уурхайд нуранга болсон шалтгааныг тодруулахаар холбогдох албаныхан ажиллаж байгаа аж.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Yesterday Mongolian construction bomb terrorism .today mining terror in china .Mongolians haters of China! There doing terror terrorism!
2021-05-27