ШУУД: Жирэмсэн, хөхүүл эхчүүдэд “Pfizer” вакцин хийх шийдвэр гаргалаа
2021-05-27

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр болж байна. Хуралдаанаар 20 гаруй асуудал хэлэлцэж буй аж. Хуралдаанаас гаргасан эхний шийдвэрүүдийг танилцуулж байна. 

 

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаас хөхүүл болон жирэмсэн эмэгтэйчүүдийг “Pfizer” вакцинд хамруулах шийдвэрийг гаргасан байна. Манай улс нийт 4.7 сая хүн тун вакцин татан аваад байна. Өнгөрсөн шөнө Ковакс хөтөлбөрийн хүрээнд 100 мянган тун “Pfizer” вакциныг хүлээн авчээ. Уг вакциныг жирэмсэн болон хөхүүл эхчүүдэд хийх юм байна. Улсын хэмжээнд байгаа 53 мянган жирэмсэн эмэгтэйчүүд ЭМЯ-ны зөвлөмжийн дагуу сайн дурын үндсэн дээр вакцинд хамрагдана.

Shuud.mn
Сонин хачин