Үндэсний шигшээ багийн тамирчдын цалинг 1.5 сая төгрөг болгон нэмлээ
2021-05-27

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар олимпийн эрх авсан тамирчдад мөнгөн урамшуулал олгох шийдвэрийг гаргалаа. "Токио-2020" паралимпийн эрх авсан тамирчин тус бүрт 10 сая төгрөгийн нэг удаагийн мөнгөн урамшуулал олгоно. Мөн Үндэсний шигшээ багийн бүрэлдэхүүний цалинг 2021 оны 06 дугаар сарын 01-нээс 2021 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл сард 1.5 сая төгрөг болгон нэмэгдүүллээ.

 

 

Харин цаашид тамирчдад сард 1.2 сая, дасгалжуулагч нарт 1.5 сая төгрөгийн цалин олгохоор боллоо. Цалин урамшуулалд шаардагдах хөрөнгийг Биеийн тамир спортын улсын хорооны 2021 оны төсвөөс гаргах юм байна. 

 

В.Бат

Shuud.mn
Сонин хачин