Өнөөдрийн байдлаар 13 900 гаруй хүүхэд халдвараар өвчилжээ
2021-05-31

 

ГБХЗХГ-аас “Нэгдүгээрт хүүхэд” үндэсний хөдөлгөөн, Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийн талаар мэдээлэл хийлээ. 

 

Гэр бүл хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын ахлах мэргэжилтэн Ж.Азжаргал:

 

-Хүүхдийн тусламжийн 108 утсанд жилд дунджаар 150-180 мянга гаруй дуудлагыг хүлээн авч байна. Энэ оны эхний дөрвөн сарын байдлаар нийт 35 мянга гаруй дуудлагыг хүлээн авчээ. Түр хамгаалах байр, нэг цэгийн үйлчилгээний төвүүдээр 894 хүүхдэд аюулгүй байдлын хамгаалах үйлчилгээ үзүүллээ.

 

Хүүхэд аль орчинд илүү эрх нь зөрчигдөж байгаа талаар харахад хүүхэд хамгийн аюулгүй байх гэр бүлийн орчиндоо хүчирхийлэлд өртөж байна.

 

Дуудлага мэдээллийн үзүүлэлтээр авч үзэхэд хүүхдүүдийн 69 хувь гэр бүлийн орчиндоо эцэг эхийнхээ зүгээс сэтгэл санааны, үл хайхран болон биеийн хүчирхийлэлд өртөж байгаа. Гэр бүл дэхь зөрчил маргалдаан нь тухайн гэр бүлийн өрхийн орлогоос хамаарна. Тухайн гэр бүл санхүүгийн бэрхшээлтэй болсон үедээ хоорондоо ярилцаж шийдэж чаддаггүйгээс болж зөрчилдөөн бий болдог. Үүнээс үүдэн 20-30 хувь нь маргааныг хүчирхийллийн хэлбэрээр шийдэх гэж оролддог. Үүнийг бууруулах талаар холбогдох хууль эрх зүйн хүрээнд тодорхой ажлууд хийгдэж байна.

 

Өнөөдрийн байдлаар УОК-оос өгсөн дүн мэдээгээр 0-19 насны 13900 гаруй хүүхэд, залуучууд халдварт өртөөд байна. Цар тахлын үед хүүхэд хамгааллын үйлчилгээ үзүүлэх түр журам батлагдсан. Хөдөлмөр халамж үйлчилгээний газраас гаргасан судалгаагаар хүүхдийн мөнгөн тэтгэмж авах шаардлагатай хүүхдийн 97,2 хувь нь тэтгэмжээ авч байгаа бол 2,8 хувь нь авч чадахгүй байна гэсэн судалгааг гаргасан байна.

 

М.Насан 

 

Shuud.mn
Сонин хачин