Сүүлийн үед халдварын тохиолдол өсөх хандлагатай байна
2021-06-01

 

Эрүүл мэндийн яамнаас covid-19 халдварын цаг үеийн нөхцөл байдлын тухай ээлжит мэдээллийг /2021.06.01/ хийлээ. 

 

Эмнэлгийн тусламжийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Буянтогтох: 

 

-Сүүлийн үед халдварын тохиолдол өсөх хандлагатай байна. Хөл хорионы дараах нөхцөлийн дараа хөдөлгөөний идэвх нэмэгдсэн. Энэ нь  халдварын тархалт ихсэх шалтгаан болж байна. 

 

25-34 насныхан халдварт хамгийн их өртөж байна. Энэ насны иргэдийн  онцлог нь хүүхдүүдтэйгээ хамтдаа амьдардаг. Хүүхдүүд гадуур  байх нь ховор байгаа үед тэдэнд халдвар тараах гол эх уурхай нь энэ  насны хүмүүс болж байгаа. 

 

Вакцинд 35-аас дээш насныхан 90-ээс дээш хувьтай хамрагдсан. Нийт хүн амд эзлэх 18-34 насныхан  вакцинд хамрагдсан хувь нь бага байна. Тиймээс энэ насныхан өөрсдөө өвдөх, халдвар авбал хүүхдүүддээ тараах эрсдэлтэй. 

 

Хүүхдийн өвчлөл нийтдээ 22,53 хувьтай байна. Гэхдээ өнгөрсөн 14 хоногоор авч үзвэл 28,2 хувь хүртэл өссөн. 

 

 

М.Насан

Shuud.mn
Сонин хачин