"Сэлэнгэ-2021" сургуулилалт Монголд болно
2021-06-02

Орос, Монголын хамтарсан "Сэлэнгэ-2021" цэргийн сургуулилалт энэ онд Монголд болно гэж ОХУ-ын Дорнод цэргийн тойргийн хэвлэлийн алба мэдээллээ. 

 

Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг "Сэлэнгэ" цэргийн хамтарсан сургуулилалт 2020 онд коронавирусийн цар тахлын улмаас нэг улсад биш харин Монгол, Оросын хоёр полигонд нэгэн зэрэг явагдсан юм. 

 

2020 оны сургуулилалтад Оросын Зэвсэгт хүчнээс 650 гаруй цэргийн алба хаагч, 100 гаруй техник, Монгол Улсын Зэвсэгт хүчнээс 450 хүн, 100 гаруй цэргийн техник оролцож байв.

 

Энд дуулгахад, Орос-Монголын "Сэлэнгэ" цэргийн сургуулилалт 2008 оноос эхлэн жил бүр зохион байгуулагдаж байна. 2011 он хүртэл энэ сургуулилалтыг тактикийн сургуулилалт болгон, "Дархан" нэртэйгээр зохион байгуулдаг байсан бол 2011 онд Монголоос эх авч, Буриадын нутаг дэвсгэр дээгүүр урсан, Байгал нууранд цутгадаг голын нэрээр нэрлэгдэх болсон юм. Энэ үеэс эхлэн алан хядах ажиллагааны эсрэг бэлтгэл сургуулилалт хийдэг болжээ. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин