Оросын шинэ вакцин коронавирусийн бүх мутациас хамгаална
2021-06-03

Оросын Анагаах, биологийн холбооны агентлаг урьд өмнөх вакцинуудаас зарчмын хувьд ихээхэн ялгаатай, коронавирусээс сэргийлэх вакцин боловсруулан, эмнэлзүйн туршилтаас өмнөх судалгаануудыг дуусчээ. 

 

Энэ вакцин эсийн дархлаа үүсгэх чадвартайн дээр шинэ төрлийн коронавирусийн бүхий л мутациас хамгаална гэж Оросын Анагаах, биологийн холбооны агентлагийн нэгдүгээр орлогч дарга Татьяна Яковлева "Известия" агентлагт өгсөн ярилцлагадаа өгүүлсэн байна. 

 

"Энэ вакцин бусад вакцинуудаас ялгаатай, шинэ вакцин нь удаан хугацаанд үйлчлэх эсийн дархлааг үүсгээд зогсохгүй мутацид орж буй коронавирусийн бусад хувилбаруудын эсрэг үйлчлэх чадвартай. Эсийн дархлаа үүснэ гэдэг нь коронавирусийн ямар ч мутаци үүссэн байлаа гэсэн энэ вакцин COVID-19-өөс хамгаалж чадна гэсэн үг" хэмээн татьяан Яковлева мэдэгджээ. 

 

Одоогоор энэ вакцины үр дүнгийн талаарх мэдээллийг өгөөгүй, түүнчлэн нэр оноогоогүй байгаа гэнэ. Шинэ вакцины эмнэлзүйн туршилт энэ оны долдугаар сард эхлэхээр товлогджээ.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин