Хөл хорионы улмаас дэлхий даяар гэмт хэрэг буурчээ
2021-06-03

Коронавирусийн цар тахлаас үүдэлтэй хөл хорионы улмаас дэлхий даяар хотын гэмт хэргийн түвшин буурсан гэнэ. Ийм дүгнэлтийг Кембриж болон Утрехтийн эрдэмтдийн удирдлаган дор явуулсан олон улсын судалгааны багийн гишүүд гаргажээ.

 

Олон улсын судалгааны явцад шинжээчид Барселона (Испани), Чикаго (АНУ), Сан-Паулу(Бразил), Тель-Авив (Израиль), Ганновер (Герман) зэрэг нийт 27 хотын мэдээллийг судалсан байна.

 

Эндээс харахад цар тахлын үеэр танхайрах гэмт хэрэг 35 хувиар буурсан бол халаасны хулгай хоёр дахин багасчээ. 

 

Харин хүний амь нас хөнөөх гэмт хэрэг хамгийн бага хувиар буюу ердөө 14 хувиар буурсан байна. Энэ нь хүн амины гэмт хэргүүдийн ихэнх нь гадаа биш харин гэрт үйлдэгддэгтэй холбоотой гэж эрдэмтэд онцолжээ. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин