ВИДЕО: Цагдаагийн байгууллагаас цахим тоглоомыг хаах санал гаргаагүй
2021-06-03

 

ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвөөс мэдээлэл хийлээ.

 

ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга Б.Баатархүү:

 

-Цагдаагийн байгууллагаас цахим тоглоомуудыг хаах талаар санал гаргалаа гэсэн мэдээлэл цахим орчинд цацагдаад байна. Цагдаагийн байгууллагаас ийм үйл ажиллагаа явуулаагүй. Алдаатай, бүрэн судлагдаагүй мэдээлэл гарсан байна.  Цагдаагийн байгууллагаас цахим тоглоомыг хаах санал гаргаагүй.  Харин цахим орчинд бага насны хүүхдүүдийг садар самуунд уруу татсан, аллага хүчирхийлэл сурталчилсан цахим хуудас, сайтуудыг хаалгах саналыг хүргүүлж байгаа. 

 

Мөн цахим орчинд хар машинтай холбоотой мэдээлэл гаргасан хүнийг эрин сурвалжилж байна. Тухайн хүн цахим орчинд сонгуулийн санал авах машинтай холбоотой гэмт хэргийн шинжтэй мэдээллүүд ярьсан. Энэ асуудалд холбогдох шалгалт хийхээр өөрөө зугтаад алга болсон. Хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарсан гэмт хэргийн шинжтэй зүйлийг цагдаагийн байгууллага шалгадаг. Гэтэл сонгуулийн сурталчилгаа явагдаж байгаа энэ үед гэмт хэргийн шинжтэй зүйл яриад алга болсон. Тухайн хүнийг эрин сурвалжилж байна. 

 

Н.Түвшинбаярын талаар гомдол мэдээлэл ирсэн үү?

 

-Тамга авч явсан эсэх талаар мэдээлэл ирээгүй байна. Шаардлагатай гэвэл тодруулаад хариу хэлье.

Shuud.mn
Сонин хачин