Чанаргүй зээлийн хэмжээ буурчээ
2012-01-20

Mөнгөний нийлүүлэлт  2011 оны эцэст 6427.2 тэрбум төгрөг болж, өмнөх сарынхаас 5.0 хувь, өмнөх оныхоос 37.3 хувиар өсчээ. Гүйлгээнд байгаа бэлэн мөнгө 2011 оны эцэст 713.4 тэрбум төгрөг  болж, өмнөх сарынхаас 34.4 тэрбум төгрөг  буюу 5.1 хувь, өмнөх оныхоос 193.7 тэрбум төг буюу 37.3 хувиар өсчээ. Аж ахуйн нэгж, байгууллага, иргэдэд олгосон нийт зээлийн өрийн үлдэгдэл 2011 оны эцэст 5641.1 тэрбум төгрөг болж, өмнөх сарынхаас 3.7 хувь, өмнөх оныхоос 72.8 хувиар өсчээ. Хугацаа хэтэрсэн зээлийн өрийн үлдэгдэл 2011 оны эцэст 73.7 тэрбум төгрөг болж, өмнөх сарынхаас 2.2 тэрбум төгрөг буюу 3.1 хувиар өсч, өмнөх оныхоос 16.9 тэрбум төг буюу 18.7 хувиар буурчээ. Банкны системийн хэмжээгээр чанаргүй зээл 2011 оны эцэст 330.0 тэрбум төгрөг болж, өмнөх сарынхаас 3.8 хувь, өмнөх оныхоос 11.9 хувиар буурсан байна.  
Shuud.mn
Сонин хачин