Файзер вакциныг эмчийн зөвшөөрлийн хуудсаар хийнэ
2021-06-05

 

Файзер вакциныг зорилтот бүлгийн /архаг хууч өвчтэй, байнгын асаргаанд байдаг, хүндэтгэн үзэх шалтгаантай, хөхүүл хүүхэдтэй/ иргэдэд хийж байна. Иргэд тухайн дархлаажуулалтын цэгийн эмчид үзүүлээд, зөвшөөрсөн тохиолдолд газар дээр нь зөвшөөрлийн хуудас бөглөн, дархлаажуулалтад хамрагдана.

 

Вакцинжуулалт эхэлснээс хойш нийслэлийн 18-аас дээш насны иргэдийн 100 хувь буюу 955.345 нь 1-р тунд, 82.9 хувь буюу 790.523 нь 2-р тунд хамрагдаад байна.

Shuud.mn
Сонин хачин