"Спутник V" вакцины өртгийг зарлалаа
2021-06-07

Оросын Эрүүл мэндийн сайд Михаил Мурашко "Спутник V" вакцины нэг тунгийн өртгийн талаарх мэдээллийг анх удаа сэтгүүлчдэд өгчээ. РИА Новости агентлагийн мэдээлснээр, нэг тун вакцин, хүргэлтийн зардалтай нийлээд 900 рубль болж байгаа гэнэ. 

 

Коронавирусийн цар тахлын улмаас нэмэлт зардлууд, тэр дундаа иргэдийг дархлаажуулах зардал ихээр гарч байгааг Мурашко цохон тэмдэглэсэн байна. Мөн Гамалеян нэрэмжит хүрээлэнгийн боловсруулсан "Спутник V" вакцины нэг тун, хүргэлтийн зардалтайгаа нийлээд 900 рубль (shuud.mn: монгол мөнгөөр 32,3 мянган төгрөг) болж байгаа талаар өгүүлжээ.  

 

Оросын Эрүүл мэндийн сайдын онцолсноор, ОХУ-ын иргэдийг дархлаажуулах вакциныг төрөөс худалдан авч байгаа бөгөөд одоогийн байдлаар нийтдээ 30 сая гаруй тун "Спутник V" вакциныг төр худалдан авсан байна.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Хятад вакцин хийлгэсэн хүмүүс өөрсдийн мөнгөөр дахин спутник хийлгэж болох болов уу
2021-06-08
Иргэн:
Вероселл илүү үр дүнтэй,хоруу чанар бага, 6 сарын дараа 3 дахь тунг хийх боломжтой гээд олон давуу талтай байна аа.
2021-06-07
Zochin:
Спутник V вакцин Монгол хэзээ ирэх бэ, ард иргэдээ энэ вакцинаар вакцинжуулсан бол өөр үр дүн гарна шүүдээ.
2021-06-07
Иргэн:
Вероселл илүү үр дүнтэй,хоруу чанар бага, 6 сарын дараа 3 дахь тунг хийх боломжтой гээд олон давуу талтай байна аа.