Одонтой ээжүүдийн найр халдварын голомт болох вий!
2021-06-08

Коронавирусийн халдвараар 8 настай охин нас барлаа

 

Дөрөв болон түүнээс дээш хүүхэд төрүүлж, өсгөсөн ээжүүдэд  “Эхийн алдар-I, II” одон гардуулдаг уламжлалтай. Энэ жил улсын хэмжээнд 10 843 ээж “Эхийн алдар” одонг гардан авлаа. Шинээр одон авч буй ээжүүдийн төлөөлөл болгон нийслэлийн есөн дүүргийн 4 224 ээжид Ерөнхийлөгч Х.Баттулга “Эхийн алдар-I, II” одонг биечлэн гардуулав. Одон гардуулах үйл ажиллагаа 06 дугаар сарын 01-06-ны өдрүүдэд өргөн дэлгэр болов. Харин одоо “Одонтой ээжүүд”-ийн найр ресторан, пабуудаар үргэлжилж байна. Гэр бүлийн хүрээнд хэмээн онцолсон найранд багадаа 10, 20 хүн цуглаж, баяраа тэмдэглэж байна. Найранд ирсэн зочдын цөөнгүй нь бага насны хүүхдүүд байгаа нь сэтгэл зовоосон  асуудал болж байна.

 

 

Учир нь сүүлийн 14 хоногийн хугацаанд хүүхэд халдвар авсан тохиолдол эрс нэмэгдэж байгааг Эрүүл мэндийн яамнаас мэдээлж байна. Нийт өвчлөлийн 28 хувийг хүүхдүүд эзэлж байна. Өөрөөр хэлбэл шинээр халдвар авсан 5 хүний 1 нь хүүхэд байна. Сүүлийн 14 хоногт 0-17 насны 2661 хүүхэд халдвар авчээ. Ингэснээр манай улсад 9 797 хүүхэд коронавирусийн халдвараар өвчлөөд байна. Бүр халдварын улмаас хүүхэд нас барсан тохиолдол ч бүртгэгдсэн. Хүүхдийн баярын өдөр онош нь батлагдсан 8 настай охин тавхан хоногийн дараа амь насаа алдсан харамсалтай тохиолдол бий.

 

 

Хамгийн гол нь хүүхэд халдвар авсан ч шинж тэмдэг илрэхгүй, мэдэгдэхгүй явсаар хүндэрч буй. Цаашлаад коронавирусийн халдвар хүүхдийн эд эрхтэнд хор уршиг үлдээх өндөр магадлалтайг эмч мэргэжилтнүүд анхааруулж байна. Тиймээс эцэг эх та бидэнд үр хүүхдээ аюулт цар тахлаас хамгаалах өндөр үүрэг хариуцлага ногдож байна. Учир нь хүүхэд вакцин хамрагдаагүй хамгийн эрсдэлтэй бүлэг. Тэднийг эцэг эхээс нь өөр юу ч хамгаалахгүй гэсэн үг.

 

Коронавирус анхандаа архаг хууч өвчтэй, өндөр настай хүмүүст илүү халдварлаж, тэдний амь насанд халдаж байв. Харин одоо эрүүл өвчтэй, хөгшин залуу гэж ялгахгүй халдварлаж, амь насанд нь заналхийлж байна. Вирус мутацлагдаж, халдварлах чадвар нь илүү аюултай түвшинд хүрч буй гэсэн үг. Тиймээс дэлхийн улс орнууд хүүхдийг ч орхигдуулахгүй анхаарч байна. Учир нь хүүхэд ч ялгаагүй, архаг, төрөлхийн өвчтэй бол амь насаа алдах өндөр эрсдэлтэй байгаа юм.

 

Тиймээс эцэг, эхчүүд та бүхэн үр хүүхдэдээ тавих хараа хяналтаа сайжруулж, тэднийгээ аюулт тахлаас хамгаалж аврах зайлшгүй шаардлага тулгараад байна. Товчхондоо таны энгэрт одон гялалзуулсан үрсээ хамгаалах туйлын шаардлага бий болсон гэсэн үг.

 

Таны алдарт ээж болсон, одон зүүсэн баяр мөчөө бусадтай хуваалцаж, тэмдэглэх хүсэл сэтгэлийг ойлгож болно. Гэхдээ та яг одоо ямар цаг үе, нөхцөл байдалд ямар буйгаа нэг бодоорой. Олон хүн цуглуулж, баяр тэмдэглэх цаг үе мөн үү гэдгийг нэг тунгаагаарай. Баярын дараа та болоод таны гэр бүл, үр хүүхэд эрсдэлгүй, аюулгүй үлдэж чадах уу! Таны баярт уригдсан хэн нэгэн халдвар авсан нууц үедээ яваа эсвэл хөнгөн хэлбэрээр өвдсөн эсэхийг тааварлаж мэдэх боломжгүй.

 

Танд “Одонтой ээж” гэх эрхэм алдрыг авчирсан үр хүүхдээ цар тахлын халдвараас хамгаалах хариуцлагатай үүрэг зөвхөн таных. Та үр хүүхдээ аюулгүй орчинд эрүүл саруул өсгөх ээж хүний эрхэм үүрэгтэй.

 

В.Бат

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Ээжүүд ковид авсан тараасан
2021-06-09
Odon medalinii dontoi mongol. Olon huuhed gargasan gej odon ogdog t1 yum. Boliul taarna
2021-06-08
Ээж хүний сэтгэл үрийнхээ төлөө байдаг болохоор санаа бүү зов, эрх мэдэлтний сэтгэл эрх мэдийнхээ төлөө байдаг болохоор л сонгуульдаа улайран ковид тараагаад, бүүр болохоо байхаар нь эхчүүдэд тохох гээд байна даа. Ээжийн хайранд өссөн л байлтай
2021-06-08
talbai deer buugnuruud l horio bol budaa.....:
oiriin ued odongiin shuurga boloo bizdee...
2021-06-08
zochin:
corono ulam ihseed baihad hyn tolgoitoi bolgond odon medali ugch avaagyi 1 ni shordoj ugaagaache hezee we geh.havtgai nair naadam bayar tsengel uvchin yhel hagatsal bolj bna daa.buuhaasaa umnu gsn yum shig uvchinuu darj avahhiig bodsongyi dee.
2021-06-08
Зочин:
Цаг сайхан болохоор хийж болно яараад яахав.
2021-06-08
Бодох л асуудал. Гэр гэртээ л байцгаамаар байна.
2021-06-08
za solioroo
2021-06-08