П.Алтантөгс: Давхар автобусыг БНХАУ руу буцаасан
2021-06-08

 

Өдийгөөс яг нэг жилийн өмнө Улаанбаатар хотын нийтийн тээврийн үйлчилгээнд давхар автобус явж, их хотын чимэг болсон “түүхтэй”. Нэг сар туршигдаж, өнгөрсөн оны долдугаар сараас үйлчилгээнд явж эхэлсэн давхар автобус нэг л өглөө алга болчихсон. Энэ тухай бид ЭНД  сэдэв хөндсөн.  Тэгвэл энэ удаа давхар автобус хаачсан талаар албаны хүнээс тодрууллаа. “Зорчигч тээвэр гурав” ОНӨААТҮГ-ын захиргааны хэлтсийн дарга П.Алтантөгс дараах хариултыг өгч байна.

 

Өнгөрсөн онд нийтийн тээврийн салбар парк шинэчлэл хийж хоёр давхар автобус үйлчилгээнд явж эхэлсэн. Гэтэл удаа ч үгүй давхар автобус нийтийн тээврийн үйлчилгээнээс хасагдсан. Яагаад хоёр давхар цахилгаан автобусыг нийтийн тээврийн үйлчилгээнд явуулахыг зогсоосон бэ?

 

-Өнгөрсөн жил БНХАУ-ын “Nanjing Golden Dragon Bus” автобусны үйлдвэрт үйлдвэрлэгдсэн автобуснуудыг туршилтын журмаар оруулж ирсэн. Өөрөөр хэлбэл, манай улсад тохиромжтой эсэх, өндөр, дулаалга, зэргийг шалгасан юм. Жишээлбэл, зуны кондиншинтой боловч өвлийн халаалтгүй. Тиймээс нэмэлт дулаалгын систем  хэрэгтэй болно. Монгол улсын нөхцөл байдалд тохирч байгаа эсэхийг туршиж байж нийтийн тээвэрт явуулах зөвшөөрөл авдаг. Ингээд манай улсын нөхцөл байдалд тохирсон автобус үйлдвэрлүүлэхээр туршилтын автобусыг нэгдүгээр сард БНХАУ-руу буцаасан. Манай улсын нөхцөл байдалд тохирсон зуун хувь цахилгаан давхар автобус 10 ширхэг үйлдвэрлэгдэж бэлэн болсон байгаа. Үйлдвэрийн техникийн шалгалтууд нь дууссан.  Гэхдээ коронавирус халдварын  нөхцөл байдлын улмаас тээвэрлэлт нь хүлээгдэж байна.

 

Мөн үйлдвэрлэгдээд оруулж ирсэн нэг давхар цахилгаан 35 автобус бий. Үүнээс өнөөдрөөс 15 нь үйлчилгээнд гарч байгаа бол нийтийн тээврийн шугам, зохицуулалт, смарт тоног төхөөрөмжийн асуудлаас үүдэн 20 автобус нь үйлчилгээнд гараагүй байна. 

 

Давхар автобус нэг бүр нь 200 мянган  долларын үнэтэй гэсэн мэдээлэл байна?

 

-Цахилгаан автобус нь нэг удаагийн цэнэглэлтээр 200 км явна.  Давхар автобус нэг бүр нь ойролцоогоор 445 сая төгрөгийн үнэтэй. Үндсэн үнэ дээр нь хил, гаалийн онцгой албан татвар нэмэгдээд 550 сая орчим болж байгаа. Уг нь манай улсад үйлдвэрлэгддэггүй автобус гаалийн татвараас чөлөөлөгдөх ёстой. Гэтэл “монголд үйлдвэрлэдэг” гэдэг шошго авснаас болоод онцгой албан татвар төлөөд ийм өндөр үнэтэй болж байгаа юм.

 

Давхар автобусыг дотооддоо үйлдвэрлэх боломжтой юу?

 

-Боломжгүй. Манай улсад үйлдвэрлэгдсэн гурван автобус байна. Тэр нь байна байна эвдэрчихдэг. Монголд үйлдвэрлээгүй. БНХАУ-аас авч ирж угсарч байгаа. Түүнийгээ монголд үйлдвэрлэсэн гэж “шошго” зүүдэг. Энэ нь нийтийн тээвэрт хор уршигтай байна.

 

Г.Мичид

Shuud.mn
Сонин хачин
Hen ch bish:
Suuj uzeegu bhd
2021-06-11
Ярьж байгаа юм аа ойлгож байгаан болов уу даа
2021-06-10
tergel sarnii tuya:
suuj uzeegui btal yvchima nre
2021-06-10
irgen:
Монголд туршидаг юм у? Хэдэн тегрег телж тупшив да?
2021-06-10
R:
Uur Teel gej tumur oruulj irdeg company l Mongold autobus uildverlene gej shaagaad evderxii ugsarsan autobus nugarsan uneer ulsad shaxax gesen ees bolj iim asuudal bii bolson sh de
2021-06-10
Вакцинуудыг нь бас буцаа.
2021-06-10
Зөв бичээчээ. Юу байна байна гэж? Байн байн эвдрэх. Байнга эвдрэх.!
2021-06-09
1n uneeer 5-g avaad dahiad 10 udaan zasvarlana. etsesyn dundee hyamd avtobus bol HULGAI ium!
2021-06-08
Bitgii saolior!!!!!!!!!! ugsar ni gedeg 1 alham shu!! Ene hulgaich nar oorsdiigoo sain omoorno. Hir udaan yavahiig ni harna aa. Ene bol shahaa
2021-06-08
зочин:
Xудлаа пис пас унгахаа боличих оо...чиний тэнэг төрсөн ни бидний буруу биш шүү дээ.Xятадад цахилгаан машины технологи маш хурдацтай хөгжиж байгаа..2030 он гэхэд нийт тээвэрийнхээ 50 %-ийг цэнэглэдэг цахилгаан болгохоор төлөвлөж байна
2021-06-08
Манай хамгийн тохирсон автобус бол ШВЕД-н VOLVO шүү, түүнийг оруулж ирээч. Хятад бол хятад шүү дээ. Ойлгох болоогүй юм байх даа.
2021-06-08
зочин:
Xудлаа пис пас унгахаа боличих оо...чиний тэнэг төрсөн ни бидний буруу биш шүү дээ.Xятадад цахилгаан машины технологи маш хурдацтай хөгжиж байгаа..2030 он гэхэд нийт тээвэрийнхээ 50 %-ийг цэнэглэдэг цахилгаан болгохоор төлөвлөж байна
1n uneer 5g avna
2021-06-08
zochin:
japan mashinuudaa hyatadad ugsarsdag .
2021-06-08
ЗЭВҮҮН:
ЯПОНООС НИЙТИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ АВТОБУС ОРУУЛЖ ИРЭХЭЭР МАН - Д АШИГГҮЙ ТУСДАГ ЮМ БАЙХ ДАА
2021-06-08
үнэн:
Герман болон Европын орнууд Япон бүгд 100 хувь цахилгаан автобусанд шилжээд нилээд хэдэн жил өнгөрчиж. Заавал дэлхийд хоцрогдддог Хятадад хийсэн цахилгаан автобуснуудтай зууралдаад байх шаардлага байдаг юм уу. цавчихгүйгээр эх орноо нэг удаа ч болов бодож болдоггүй юмуу, өөрөөр амьдрах арга даан ч алга уу МАН-хаан?
2021-06-08
1n uneeer 5-g avaad dahiad 10 udaan zasvarlana. etsesyn dundee hyamd avtobus bol HULGAI ium!
1n uneer 5g avna
1:
Бүхий л машин үйлдвэрлэл маш олон жижиг компаниудад захиалж үйлдвэрлүүлээд угсардаг гэдгийг одоо болтол ойлгохгүй байх шиг
2021-06-08