COVID-19: Америкийн эрдэмтэд COVID-19-ийг лабораторид гарган авсан гэж мэдэгдэв
2021-06-08

Дэлхий дахин хөл хорио, хязгаарлалт, дархлаажуулалтын аргаар коронавирусийн цар тахалтай тэмцсээр байна. Worldometer сайтын мэдээллээр, шинэ төрлийн коронавирус тархсанаас хойш дэлхий даяар 174 сая гаруй хүн энэ халдвараар өвчилж, 3,7 сая гаруй хүн нас барсан бол 157 сая гаруй хүн эдгэрчээ. Цар тахалтай холбоотойгоор олон улсад гарсан үйл явдлуудыг багцлан хүргэж байна. 

 

Коронавирусийг "зохиомлоор гарган авсан" гэж Америкийн эрдэмтэд үзэв 

 

Шинэ төрлийн коронавирусийн халдварын эмгэг төрүүлэгч нь байгалийн гаралтай коронавирусүүдэд өмнө нь огт ажиглагдаж байгаагүй генетикийн ул мөртэй гэнэ.

Энэ нь COVID-19 -ийн үүсгэгчийг  зохиомлоор гарган авсан гэдгийг илтгэж байна гэж Америкийн эрдэмтэн Стивен Куэй болон Беркли дэх Калифорнийн их сургуулийн профессор Ричард Мюллер нар үзжээ.

Улмаар, лабораториос энэ вирус алдагдсан гэсэн санаа дэвшүүлсэн нийтлэлийг The Wall Street Journal нийтэлсэн байна.

 

АстраЗенека, Пфайзер вакцинуудыг хослуулвал илүү өндөр үр дүнд хүрнэ 

 

АстраЗенека болон БиоНТеч/Пфайзер вакцинуудыг хослуулан хэрэглэвэл эдгээр вакцинуудыг дангаар хэрэглэснээс илүү үр дүнд хүрэх гэнэ. Ийм дүгнэлтийг Германы Саар мужийн их сургуулийн эрдэмтэд гаргажээ. Тэдний хийсэн судалгаанд 250 хүн оролцсон бөгөөд оролцогчдыг гурван бүлэгт хуваан, эхний бүлгийг АстраЗенека вакцин, хоёр дахь бүлгийг БиоНТеч/Пфайзер вакцинаар дархлаажуулсан байна. Харин гурав дахь бүлэг хүмүүст эхлээд АстраЗенека вакцины нэг тун, дараа нь БиоНТеч/Пфайзер вакцины нэг тунг хийжээ.Судалгааны дүнд, ийнхүү хослуулж хийсэн тохиолдлуудад илүү үр дүнтэй байгаа нь тогтоогдсон байна. 

 

ОХУ вакцины аялал жуулчлалыг эхлүүлнэ 

 

Оросын Аялал жуулчлалын байгууллагуудын холбоо долдугаар сараас эхлэн вакцинжуулалтад хамрагдах зорилгоор ОХУ-ыг зорих гадаадын жуулчдыг хүлээн авахаар төлөвлөж байгаа талаар тус холбооны дэд Ерөнхийлөгч Дмитрийн Горин мэдэгдсэнийг Регнум агентлаг дамжуулжээ. 

 

"2021 оны хоёрдугаар сараас эхлэн Европ, Зүүн Өмнөд Азийн орнуудаас "вакцины аялал" зохион байгуулах хүсэлтүүд бидэнд ирсэн. Маш олон улс орноос хүсэлт ирсэний дагуу бид ийм аялал зохион байгуулахаар төлөвлөж байна" хэмээн Горин мэдэгджээ. Түүний өгүүлснээр, ийм аяллын өртөг "500 -2000 ам.долларын хооронд хэлбэлзэх" гэнэ. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
s:
жинхэн бөмбөгдүүүл таарсан орон хүн хогуууд хужааа гэж
2021-06-08