ИНФОРМ ПОЛИС: Монголын зургаа дахь Ерөнхийлөгч хэн болох вэ?
2021-06-09

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн талаарх мэдээллийг олон улсын хэвлэлийн агентлагууд мэдээлж байгаагийн дотроос хөрш орнууд илүүтэй анхаарал тавьж байна. Тэр дундаас, Оросын "Информ полис" агентлагийн нийтлэлийг орчуулан хүргэе.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнөх өдөр, зургадугаар сарын наймны өдөр энэ улсад коронавирусийн халдварын тохиолдол нэмэгдэв. Коронавирусийн халдвар нэг нээр дэвшигчийн сурталчилгааны ажилд ч нөлөөлсөн юм. Уламжлалт хэлэлцүүлгийг ч цуцлахаас аргагүй болов. Өдөр бүр шинжилгээ өгсөн хүмүүсийн 10-11 хувьд коронавирус илрээд байвал санал хураалтыг хэрхэн явуулах талаар Монголын олон нийтийн сүлжээгээр идэвхтэй хэлэцэж байлаа. 

 

Энэ үеэр, Ерөнхийлөгчид нэр дэвшигч Дангаасүрэнгийн Энхбат эхнэр, хамгаалагчийн хамтаар коронавирусийн халдвар авсан нь тодорхой болсон юм."Бид тусгаарлалтад байна, одоогоор шинж тэмдэг илрээгүй" гэж тэрбээр Твиттер хуудсандаа бичиж байлаа. 

 

Сонгуулийн хороо ч хүнд нөхцөлд оров, учир нь эрүүл мэндийн шалтгаанаар сонгуулиас нэр дэвшигчийг хасах ямар ч хууль эрхзүйн акт байхгүй юм.

 

Энд дуулгахад, Оростой харьцуулахад Монголд дархлаажуулалтын хувь маш өндөр байгаа. Зургадугаар сарын эхэн гэхэд 55-аас дээш насны хүмүүсийн 95 гаруй хувь, 18-34 насны оршин суугчдын 83 хувь нь вакцинд хамрагджээ. Ерөнхийлөгчид нэр дэвшигч болон түүний эхнэр Хятадын Синофарм вакцины нэг тунг хийлгэсэн байжээ. 

 

Монголын сонгуулийн өмнөх, сурталчилгаа зогссон өдөр нэр дэвшигчдээс хэн нь ялах магадлалтай талаарх таамаглал дэвшүүлэхийг хичээе. 

Монголд Ардын болон Ардчилсан гэсэн хоёр гол нам бий. Тэд Ерөнхийлөгчийн болон парламентын сонгуулиудад ээлжлэн ялалт байгуулсаар ирсэн. Чухамхүү, Ерөнхийлөгч биш харин парламент нь засгийн газраа бүрдүүлдэг юм. Засгийн газрыг парламентад олонх болсон намын хүн тэргүүлнэ. Сүүлийн хоёр удаагийн парламентын сонгуульд Ардын нам үнэмлэхүй олонхын саналаар ялалт байгуулсан.

 

Ингээд Ардчилсан намын гишүүн Ерөнхийлөгчтэй, Ардын намын Ерөнхий сайдтай болчихсон хэрэг. 2019 онд Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулан, ерөнхийлөгчийн бүрэн эрхийг ихээхэн хязгаарласан юм. Хамгийн том өөрчлөлт нь Ерөнхийлөгч нэг л удаа сонгогдохоор болсон. Өнөөгийн Ерөнхийлөгч Баттулга энэ шийдвэрийг өөрчлөх гэж үзсэн ч 2021 оны дөрөвдүгээр сарын 16-ны өдөр Үндсэн хуулийн цэц "өнөөгийн ерөнхийлөгч дахин сонгогдохыг хориглосон" шийдвэр гаргасан юм. Улмаар Ерөнхийлөгч энэ шийдвэрийн улмаас ихээхэн дургүйцэж, ардын намынхантай тэмцэж байлаа.

 

Харилцан нэгнээ буруутгасан нь

Дөрөвдүгээр сарын 18-ны өдөр Ерөнхийлөгч Батттулга намын дарга Хүрэлсүхийг буруутган, Монгол ардын намыг татан буулгах зарлиг гаргав. Энэ намыг "цэрэгжсэн", өөрөөр хэлбэл цэргийнхнийг ашиглах гэсэн эмээн буруутгаж, татан буулгахыг санал болгосон юм. Баттулга Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийг Ардын нам атгасан, улмаар энэ зөвлөл цэргийн ажиллагаа гаргаж болзошгүй хэмээн мэдэгдсэн бол Үндсэн хуулийн цэцийг "ард түмний итгэл хүлээх чадваргүй" хэмээн буруутгаж байсан юм. 

 

Ардын намынхан ч ийнхүү буруутгасанд хариу өгч, "Ерөнхийлөгч Х.Баттулга хуулиар олгогдсон бүрэн эрхээ урвуулан ашиглаж, иргэдийн нэгдэх эрх чөлөөг хавчин, хувийн ашиг сонирхлын үүднээс шүүх засаглалын хараат бус байдалд нөлөөлж, ардчиллын үнэ цэнийг алдагдуулж байна" хэмээн Ерөнхийлөгчөө буруутгасан юм. 

 

Ардын намын удирдлагууд хэвлэлийн бага хурлын үеэр "Ерөнхийлөгч мэдэгдэл хийснийхээ дараа Зэвсэгт хүчний жанжин штабт очсон" хэмээн мэдэгдэж байв. Ийм байдлаар, ерөнхийлөгчийн сонгуулийг эрх баригч нам болон төрийн тэргүүн нэгнээ буруутган эхлүүлж байлаа.

 

Хоёр дахь шат гарах магадлалтай 

 

Сонгуульд парламентад төлөөлөлтэй гурван намын нэр дэвшигч оролцож байгаа бөгөөд гол өрсөлдөгч нь Ухнаагийн Хүрэлсүх гэж үзэж байна. Хүрэлсүх бол Ардын намын дарга бөгөөд энэ нам 1921 онд Сүхбаатар болон түүний хамтран зүтгэгчид Хиагтад байгуулсан Ардын намын залгамжлагч юм. 

 

Ардын нам 2021 онд 100 жилийн ойгоо тэмдэглэж байгаа. Монголын Гадаад хэргийн сайд Батмөнхийн Батцэцэг Орост хийсэн айчлалаа чухамхүү Хиагтаас эхэлсэн нь санаандгүй хэрэг биш. Тэрбээр Хияагтад Сүхбаатарын музейгээр зочилж, хөшөөнд нь цэцэг өргөн, Орос-Монголын найрамдлын музейн удирдлагад бэлэг гардуулсан юм. Энэ музей Монгол ардын намын үүсгэн байгуулах анхны хурал болсон байранд байрладаг. 

 

Ардын намын нэр дэвшигч эхний шатаар ялалт байгуулна гэж найдаж байгаа нь мэдээж хэрэг. Гэхдээ түүний хоёр өрсөлдөгч нь хоёр дахь шатны сонгууль болно гэж таамаглаж байгаа. Хоёр дахь шатны сонгууль болвол бид Энхбат нэр дэвшигчийг ялна гэж таамаглаж байна.

 

Мэдээж, сонголтгүй болсонд бухимдсан сонгогчид "эсэргүүцлийн санал" өгч мэдэх юм, өөрөөр хэлбэл хэний ч нэрийг дугуйлалгүй өгнө. Түүнчлэн, сонгуулийн хуулиар сонгогчдын 50-иас доош хувь нь санал өгвөл сонгуулийг хойшлуулж, шинэ нэр дэвшигчдийг гаргаж ирнэ. 

 

Өнөөгийн Ерөнхийлөгчийн тухайд гэвэл тэр спортлог эр. Тэр Парламентын дараагийн сонгуульд оролцох болов уу. Ингэснээр түүнд Ерөнхий сайдын суудлын төлөө өрсөлдөх боломж гарч ирэх юм.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Ардчилал гээд бид 31 жил болов, Монгол анархизмын орон болов. Сахилга бат, дэг журам, оюуны тэсрэлт Монголд хэрэгтэй!!!
2021-06-09
Зочин:
Эрдэнэ ялаасай
2021-06-09
Энхбат:
Энхбат ялна
2021-06-09