Зургаан жилийн бүрэн эрхтэй зургаа дахь Ерөнхийлөгч
2021-06-09

 

 

Монгол Улсын зургаа дахь Ерөнхийлөгчийг сонгох найм дахь удаагийн сонгууль эхэллээ. Энэ удаагийн сонгууль шинэчлэгдсэн Үндсэн хуулийн хүрээнд явагдаж буйгаараа онцлог. Сонгогдсон Ерөнхийлөгч зургаан жилийн бүрэн эрх эдлэх Үндсэн хуулийн заалттай.

 

Ерөнхийлөгч

Бүрэн эрхийн хугацаа

1

П.Очирбат

1993-1997

 

2

Н.Багабанди

1997-2001

 

3

Н.Энхбаяр

2005-2009

 

4

 

Ц.Элбэгдорж

2009-2013

 

2013- 2017

5

Х.Баттулга

2017-2021

 

 

Найм дахь удаагийн сонгуульд парламентад суудалтай МАН, АН, ХҮН-ын нэр дэвшигчид өрсөлдөж байна. Монгол төрийн тэргүүний эрхийг МАН, АН хоёр нам ээлжлэн барьж буй. МАН-аас гурван ерөнхийлөгч сонгогдож байсан бол хоёр удаа ардчилсан төрийн тэргүүнтэй болж байв. Харин энэ удаа МАН, АН-ынхан тоогоо нэмэх үү эсвэл цоо шинэ хүчин тодрох уу гэдэг нь анхаарал татаж буй асуулт. 

 

 Монгол төрийн тэргүүн, Монголын ард түмний эв нэгдлийг илэрхийлэгч Ерөнхийлөгч дараах бүрэн эрхийг эдэлнэ.

 

  • Өөрийн бүрэн эрхэд хамаарах асуудлаар Засгийн газарт чиглэл өгөх. Энэ талаар Ерөнхийлөгч зарлиг гаргавал түүнд Ерөнхий сайд гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болно;

  • Гадаад харилцаанд улсаа бүрэн эрхтэй төлөөлж, Улсын Их Хуралтай зөвшилцөн Монгол Улсын нэрийн өмнөөс олон улсын гэрээ байгуулах;

  • Монгол Улсаас гадаад улсад суух бүрэн эрхт төлөөлөгчийн газрын тэргүүнийг Улсын Их Хуралтай зөвшилцөн томилох буюу эгүүлэн татах;

  • Монгол Улсад суух гадаад улсын бүрэн эрхт төлөөлөгчийн газрын тэргүүний итгэмжлэх, эгүүлэн татах жуух бичгийг хүлээн авах;

  • Улсын цол, цэргийн дээд цол хүртээх, одон, медалиар шагнах;

  • Уучлал үзүүлэх;

  • Монгол Улсын харьяат болох, харьяатаас гарах, тус улсад орогнох эрх олгох асуудлыг шийдвэрлэх;

  • Монгол Улсын үндэсний аюулгүй байдлын зөвлөлийг тэргүүлэх;

  • Бүх нийтийн буюу хэсэгчилсэн цэргийн дайчилгаа зарлах;

  • Үндсэн хуулийн хорин тавдугаар зүйлийн 2, З дахь хэсэгт заасан онцгой нөхцөл бий болбол Улсын Их Хурлын чуулганы чөлөө цагт, хойшлуулшгүй тохиолдолд улсын нийт нутаг дэвсгэрт буюу зарим хэсэгт нь онц болон дайны байдал зарлах, түүнчлэн цэрэг хөдөлгөх захирамж өгөх. Онц байдал, дайны байдал зарласан Ерөнхийлөгчийн зарлигийг Улсын Их Хурал уул зарлиг гарснаас хойш долоо хоногийн дотор хэлэлцэж батлах буюу хүчингүй болгоно. Хэрэв Улсын Их Хурал шийдвэр гаргаагүй бол уул зарлиг хүчингүй болно.

  • Ерөнхийлөгч Монгол Улсын зэвсэгт хүчний ерөнхий командлагч байна.

  • Ерөнхийлөгч Улсын Их Хуралд болон ард түмэндээ хандан илгээлт гаргаж, чуулганд өөрийн тааллаар оролцон улс орны дотоод, гадаад байдлын нэн чухал асуудлаар мэдээлж, саналаа оруулж болно.

  • Ерөнхийлөгчид тодорхой бүрэн эрхийг зөвхөн энэ зүйлд заасан хүрээнд хуулиар олгож болно. /Энэ хэсгийг 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр баталсан Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөөр өөрчлөн найруулсан./

  • Ерөнхийлөгч бүрэн эрхийнхээ хүрээнд хуульд нийцүүлэн зарлиг гаргана.

  • Ерөнхийлөгчийн зарлиг хуульд нийцээгүй бол Ерөнхийлөгч өөрөө буюу Улсын Их Хурал хүчингүй болгоно.

  • Ерөнхийлөгч Улсын Их Хуралд ажлаа хариуцна.

  • Ерөнхийлөгч тангаргаасаа няцаж Үндсэн хууль, Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг зөрчвөл Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг үндэслэн Улсын Их Хурлаар хэлэлцэж чуулганд оролцсон нийт гишүүний дийлэнх олонхийн саналаар огцруулна.

  • Ерөнхийлөгчийн бие, өргөө, унаа халдашгүй дархан байна.

  • Ерөнхийлөгчийн нэр төр, халдашгүй байдлыг хуулиар хамгаална.

 

Shuud.mn
Сонин хачин
ard:
zuv.yaduu orond baahan zardal garahiin nemer.Tsedenbal darga 40 jil tur bariad bolood bsn sh dee.solih tusmaa dordono.ene 5 aas hen ni tiim sain ajillavaa ygyi l bhyi yu.zygeer l ner turiin hereg.
2021-06-09
Зочин:
За Хурэлсух гарна шуу амжилт хусье
2021-06-09
Irgen:
Yooy 6 jil??? 4 jil bhad hangalttai delhiin jishig 4 jil yagaad hen 6 jil bolgochihwoo? Nerteigeer ni Putin shig nasaaraa president baih erhtei bolgochih zugeer
2021-06-09