ШУУД: Урьдчилсан дүнгээр МАН-аас нэр дэвшигч У.Хүрэлсүх тэргүүлж байна
2021-06-09

23:00 цаг: 

Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалтын дүнг 2087 хэсгийн хороод нэгтгэн хүргүүлж байна. Сонгулийн урьдчилсан дүнг СЕХ-ны цахим дэлгэцнээр шууд дамжуулан мэдээлж байна. Багануур дүүргийн сонгуулийн хэсгийн хорооны дүн урьдчилсан байдлаар 100 хувь нэгтгэн мэдээлэгдээд байна. Урьдчилсан дүнгээр Багануур дүүрэгт У.Хүрэлсүх 7940 сонгогчийн санал авч ялалт байгуулаад байна. 

 

 

Урьдчилсан дүнгээр МАН-аас нэр дэвшигч У.Хүрэлсүх тэргүүлж байна

22:35 цаг:

Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалт дуусгавар болж, саналын дүн дамжуулах ажил эхэлж байна. Ерөнхийлөгчийн сонгуулийн сонгогчийн 56.45 хувийн ирцтэйгээр өндөрлөв.  СЕХ-ны цахим дэлгэцээр аймгуудын хэсгийн хорооноос ирсэн санал хураалтын урьдчилсан дүнг шууд дамжуулж байна.  Монгол Улсын хэмжээнд байгаа 2087 хэсгийн хорооноос дүнгүүдийг нэгтгэж байгаа.

 

  • МАН-аас нэр дэвшигч У.Хүрэлсүх 694,813 санал

  • "Зөв хүн-Электорат" эвслээс нэр дэвшигч Д.Энхбат 215,972 санал

  • АН-аас нэр дэвшигч С.Эрдэнэ 60,154 саналын дүн мэдээлэл ирээд байна.

 

Shuud.mn
Сонин хачин
zochin:
ochij ochij Erdene shuu
2021-06-10
зочин:
Эрдэнээ чи ард түмэнд үнэлэгдсэн үнэлгээгээ хардаа яаж томороод байлаа нүдний булай
2021-06-10