Перу: Хавцал руу автобус унасны улмаас 17 хүн амиа алджээ
2021-06-10

Перу улсын Либертад мужид олон хүний амь нас хохирсон зам тээврийн ноцтой осол гарчээ. ВВС агентлагийн мэдээлснээр, зорчигч тээврийн автобус хавцал руу унасны улмаас 17 хүн амиа алдаж, зургаан хүн гэмтсэн байна. 

 

Тодруулбал, 33 зорчигч тээвэрлэж явсан автобусны жолооч замдаа удирдлагаа алдан, замаас гарч, 200 метрийн өндрөөс унажээ. Ослын газарт үлдсэн зорчигчдыг эрэн хайх, аврах ажил үргэлжилж байгаа аж. Мужийн тээврийн менежер Эдит Чукогийн өгүүлснээр бүс нутгийн замын нөхцөл байдал муу тул осол гарсан байж болзошгүй гэнэ.

 

Энэ улс уулархаг, өндөр уулс, хадны дундуур өндөрт тавигдсан замууд ихтэй бөгөөд энэ төрлийн осол гарах нь цөөнгүй байдаг. Өнгөрсөн дөрөвдүгээр сард Перуд автобусны жолооч мөн л жолоодлогоо алдсаны улмаас замаас нисэж, 20 хүн амиа алдаж байв.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин