ВИДЕО: Хөшигийн хөндийн бүтээн байгуулалтад Японы Засгийн газарт давуу эрх олгох хэрэгтэй
2021-06-10

 

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Чингис хаан нисэх буудал, Богдхан төмөр замын барилгын явцтай танилцаж байна. Ирэх долдугаар сараас шинэ нисэх онгоцны буудлыг ашиглалтанд оруулахаар бэлтгэл ажил хангаад байгаа билээ. 

 

-Олон улсын нисэх буудал ашиглалтад оруулахтай холбоотой бэлтгэл ажил хийгдэж байгаа юм. Нийтдээ дөрвөн бүлэг 141 ажлыг төлөвлөсөн. Шинэ нисэх буудлыг авч явах Японы талын ажил гуравдугаар бүлэгт, бусад нь Монгол Улсын Засгийн газарт хамаарна. Бэлтгэл ажил нийтдээ 85,1 хувьтай байна. Олон улсын нисэх буудлыг долдугаар сарын дөрвөнд нээнэ. Шуурхай удирдлагын төв Чингис хаан олон улсын нисэх буудалд ажиллаж байна. Хамгийн гол нь агаарын хөлгүүдийг шинэ нисэх буудалд шилжүүлж ирэх асуудал. Энэ ажил төлөвлөгөөтэй явагдаж байна. Буян-Ухаа нисэх буудлаас шаардлагатай зүйлсийг шилжүүлж байна. Чингис хаана нисэх буудлаас долдугаар сарын дөрвөнд 11.40 цагаас Улаанбаатар-Токио-гийн нислэг хийнэ  хэмээн албаны хүн танилцуулав.

 

 

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: 

 

-Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудлын үйл ажиллагааг долдугаар сарын дөрвөнд эхлүүлэх талаар олон улсад зарлах хэрэгтэй. БХБ-ын сайд, холбогдох сайд нар Хөшигийн хөндийн дэд бүтцийн ажлыг шуурхай хийх хэрэгтэй. Төлөвлөлтүүдийг сайн хийх хэрэгтэй. Хөшигийн хөндийн нисэх онгоцны урсгалыг дагасан эдийн засгийн дэд бүтцийг хуулийн хүрээнд яаралтай гаргах шаардлагатай. Бусад улсын нисэх онгоцны буудалтай холбоотой асуудлаар Засгийн газарт санал оруулна. Эдийн засгийн суурь хөшүүргийг хувийн хэвшлийнхэнтэй хамтарч хийнэ. Богдхан төмөр замыг яаралтай шийдвэрлэхийг ЗТХ-ийн сайд анхаараарай. Хотын дарга төлөвлөлттэй холбоотой асуудлаа орууж ир. Төр, хувийн хэвшлийн түншлэлийн уулзалтыг хийж, онцгой анхаараарай. Улаанбаатар хотоос нүүх зах, худалдааны төвд газар олголтын давуу эрхийг олго. Улаанбаатар хотыг тойрсон Хөшигийн хөндийн рүү явах урсгал, бүтээн байгуулалтыг шийдвэрлэх хэрэгтэй. Энэ концевцийг долдугаар сарын 10-наас өмнө гаргаж, шийдвэрлэнэ. Хөшигийн хөндийн цогц бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтын асуудалд Япон Улсын Засгийн газарт давуу эрх олгох хэрэгтэй.  гэв. 

Н.Нягт

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Зөв өө. Япон улстай олигтойхон хамтрах хэрэгтэй цаашид ч олон том төсөл дээр хамтарч ажиллах нь Монгол улсын цаашдын хөгжилд нэмэртэй.
2021-06-11
Яагаад Японд давуу эрх өгөх юм. Тэр нь юү гэсэн үг юм?:
Яагаад Японд давуу эрх өгөх юм. Тэр нь юү гэсэн үг юм?
2021-06-10
Тэнгэр:
Жаран хагархай бга юм бн, 20 хоногт юу ч хийж амжихгүй , дэлхийд харицлагагүй гэдгээ гайхуулах нь хэхэ...Энэ бэлтгэл ажлууд хийгдээгүй бга хэрэг үү? Тэгээд яаж нээх гэж бгаа юм. Өнгөрсөн 2-3 жил нээнэ гэж яриад бсан тэр хугацаанд буудлаас бүх ажлыг бэлэн болгож жигдрүүлсэн , одоо зөвхөн онгоц зорчигчидоо хүлээн авах үлдсэн баймаар . Энэ засаг төрд Хариуцлага гэж юу ч алга.
2021-06-10
zochin:
Hezeech davuu baidal olgoj bolohgyi shyy. Bidnii tulsun tatvariig avaad ard bid hohirno
2021-06-10