Файзер вакцин хүүхдүүдэд 100 хувь дархлаа тогтоож байна
2021-06-10

 

Эрүүл мэндийн яамнаас covid-19 халдварын цаг үеийн нөхцөл байдлын тухай ээлжит мэдээллийг /2021.06.10/ хийлээ. 

 

 

Анагаах ухааны доктор, хүний их эмч Д.Мандахнаран: 

 

-Дэлхий даяар хүн амынхаа вакцинжуулж болох бүлгээ дархлаажуулж эхлэхээр тухайн бүлгийн хүн амд нь өвчлөл, хүндрэл нас баралт багассан. Иймд вакцинжуулаагүй хэсгээр вирус дамжиж байна. Зөвхөн коронавирус ч биш, хүүхдийн товлолын вакциныг дэлхий дахинаар хийдэг. Коронавирусийн эсрэг вакцин богино хугацаанд бүтээсэн шинэ вакцин учир болгоомжилж байсан. 

 

Тэгвэл АНУ-ын өвчний хяналт сэргийлэлтийн төвөөс хоёр мянга орчим хүүхдэд судалгаа хийжээ. Тодруулбал, 12-15 насны 1000 орчим хүүхдэд Файзер вакцин хийж, 978 хүүхдэд вакцин хийхгүйгээр хэсэг хугацаанд ажиглаж үзжээ. Ингэхэд вакцин хийлгэсэн хүүхдүүд халдварт өртөөгүй. Харин вакцин хийлгээгүй 16 хүүхэд өвдсөн. Судалгаанаас харахад 12-15 насны хүүхдүүдэд вакцины үр дүн 100 хувь байна гэж тогтоожээ. Судалгааны үр дүнд үндэслэн зөвлөмж гарган тус улс өөрийн улсынхаа 12-16 насны хүүхдүүдийг сайн дурын үндсэн дээр нь вакцинжуулах хөтөлбөрийг эхлүүлсэн байна. 

Shuud.mn
Сонин хачин