Наадам яах вэ, Ковидгүй намрын төлөө...
2021-06-11

 

Халдварын нөхцөл байдал өдрөөс өдөрт хүндэрч байна. Сүүлийн өдрүүдэд өдөрт бүртгэгдэх халдварын тохиолдол 1500 дөхөж, нас баралт залуужсаар л. Сүүлийн 24 цагийн хугацаанд 10000 орчим сорьцод шинжилгээ хийснээс 1460 хүнд халдвар илрэв. Ингэснээс манай улсын нийт батлагдсан тохиолдол 70 482 болжээ. Шинээр батлагдсан тохиолдлын 955 нь Улаанбаатар хотод, 505 нь орон нутагт байна. Тодруулбал, Орхонд 29, Дархан-Уул 38, Хөвсгөл 14, Сэлэнгэд 19, Хэнтийд 40, Дорнод 11, Төвд 61, Дундговь 23, Өвөрхангайд 42, Булган 24, Архангайд 35, Баянхонгорт 42, Говь-Алтай 112, Ховд 4, Увс 8, Баян-Өлгий 3, тохиолдол  тус тус бүртгэгджээ. Өөрөөр хэлбэл, өчигдрийн байдлаар  гурван аймагт шинээр халдвар бүртгэгдээгүй.

 

 Манай улсад анх дотоодын халдвар 2020 оны арваннэгдүгээр сард бүртгэгдсэн. Үүнээс хойш улсын хэмжээнд нийт дөрвөн удаагийн хатуу хөл хорио  тогтоожээ. Товчхондоо монголчууд бид хатуу хөл хорионд амьдарч сурсан байна. Гэхдээ энэ нь дахин хатуу хөл хорио тогтоох хэрэгтэй гэсэн үг биш.

 

Засгийн газраас “Ковидгүй зуны төлөө” уриалга гаргаж дөрөв, тавдугаар сарыг дархлаажуулалтын сар болгон үндэсний хэмжээнд  зарласан. Тодруулбал, тавдугаар сарын 01 гэхэд нийслэлийн насанд хүрсэн бүх иргэнийг, зургадугаар сарын 01 гэхэд орон нутгийн насанд хүрсэн иргэдээ тус бүр эхний  тунд хамруулж, долдугаар сарын 01 гэхэд нийт иргэдээ хос тунд нь хамруулах зорилт дэвшүүлсэн. Вакцины татан авалтаас шалтгаалж дөрөвдүгээр сард 14 хоног мөн Монгол Улсын Ерөнхийлөгчийн ээлжит сонгуулийн нэг өдрийг эс  тооцвол дархлаажуулалтын ажил эрчимтэй өрнөж байгаа. Өчигдрийн байдлаар нийслэлчүүд 100 хувь бүрэн тундаа, хоёрдугаар тундаа 85,2 хувь хамрагджээ. Иргэд өөрийнхөө, хайртай гэр бүлийнхээ төлөө дархлаажуулалтад идэвхтэй хамрагдаж байна.

 

Гэвч зургадугаар сар гарсаар  өдөрт бүртгэгдэх халдварын тохиолдол нэмэгдэж байна. Тухайлбал,

 

  • Зургадугаар сарын 08-нд Улаанбаатарт 962, орон нутагт 305

  • Зургадугаар сарын 09-нд Улаанбаатарт 970, орон нутагт 340

  • Зургадугаар сарын 10-нд  Улаанбаатарт 955, орон нутагт 505 тохиолдол бүртгэгдлээ.

 

Эрдэмтдийн судалгаагаар зургадугаар сарын 15 гэхэд халдварын тохиолдол буурна гэж тооцоолсон. Гэсэн хэдий  ч өнөөдрийн бодит байдал, судалгаа хоёр зөрж байна.  Халдварын хүрээ хумигдаагүй төдийгүй ирэх өдрүүдэд өсч, вакцинжуулалт үр дүнгүй болох уршигтай байна.

 

Иргэд энэ сард нийслэлд төдийгүй орон нутагт  халдварын тархалт нэмэгдэх болсон шалтгааныг Монгол Улсын Ерөнхийлөгчийн ээлжит сонгууль, Төрийн шагнал, одон медаль гардуулах ёслол, найр хурим,  их сургуулийн төгсөлт, хот хоорондын хөдөлгөөнтэй холбон тайлбарлаж буй.

 

Уяачид, бөхчүүд зэрэг зарим хэсэг  Ардын хувьсгалын 100 жил гэж хөөрцөглөн наадамдаа бэлдэж эхэлжээ. Нийслэлээс нутгийн наадам үзэхээр дээл хувцсаа зэхэж буй иргэд ч олон байна. Гэвч өнөөдрийн цаг үе наадамд бус эрүүл мэнддээ анхаарахыг илүүтэй сануулж байгаа. Өнөөдөр зуны дунд сарын шинийн нэгэн. Хэдхэн хоногийн дараа нар буцлаа. Засгийн газрын дэвшүүлсэн “Ковидгүй зун” хэрэгжсэнгүй. Тиймээс наадамдаа бус ковидгүй намартаа бэлтгэх цаг иржээ.

 

Г.Мичид

 

Shuud.mn
Сонин хачин
Номоо алдсан хүүхдүүд хөөрхий нормоо авсан авилгалчид мандтугай
2021-06-12
Зун байсныг сонгуулиараа намар гэж ухраалаа, үгүйдээ, өвөл гээд ичээнд минь оруулана биздээ
2021-06-12
Kovidgui zun uawaa Oyunerdene ee. Esuul bas akh shigee ogtsrood zugtakh geed suuj bna uu
2021-06-11
Хм:
Ковидгүй зун лөөлөө юм у
2021-06-11
Тэнэг мангар харанхуй мунхаг монголчууд бөөнөөрөө ковидоор үхэх юм байна даа.
2021-06-11
ҮНЭН ҮНЭН ДИЙЛЭНХ НЬ ТИЙМЭРХҮҮ ХҮМҮҮС БАЙГАА
2021-06-11
ҮНЭН ШҮҮ:
ЭНЭ ОДОН МЕДАЛАА БОЛИОЧЭЭ ЭНЭ ТӨМӨРИЙГ ЧИНЬ АЖИЛАА ХИЙДЭГГҮЙ ЗАЛЬЖИН НЭР ТӨР ХӨӨСӨН ДАРГА НАРЫН БӨГС ДОЛООЖ НЭГНИЙХЭЭ УЛИЙГ ШАГААСАН ЮМНУУД Л АВАХ ЮМ МАНАЙ БАЙГУУЛЛАГА ДЭЭР БОЛ ИЙМ Л ДҮР ЗУРАГ ХАРАГДАЖ БАЙНА. ЭНЭ МЭТ НОВШНУУДААС БОЛЖ АРД ИРГЭД ХОХИРОХ ЁСГҮЙ НЭГ БОЛ ШАГНАЛ БИШ БӨГС ДОЛООГЧ НАРЫН ТЭМДЭГ БОЛГО ЭНЭ ОДОН МЕДИАЛАА
2021-06-11
ҮНЭН ҮНЭН ДИЙЛЭНХ НЬ ТИЙМЭРХҮҮ ХҮМҮҮС БАЙГАА
Самарсайхан, Бөх хотын дарга, жул ЕС, үрэлгэн сангийн сайд, муйхар ХАА Сайд гэх нарыг хурдан туршлага бүхий хүмүүсээр солимоор байна
2021-06-11