G7-ийн орнууд дэлхий даяар нэг тэрбум тун вакцин хандивлана
2021-06-11

Долоогийн бүлгийн (G7) орнуудын төрийн тэргүүнүүд коронавирусээс сэргийлэх вакцины нэг тэрбум вакциныг дэлхийн улс орнуудад өгөхөөр болсон тухайгаа зарлахаар бэлдэж байгаа гэнэ. Энэ мэдээллийг Их Британийн Ерөнхий сайд Борис Жонсоны захиргаанаас дамжуулсан байна. 

 

"Вакцин хуваарилах, санхүүжүүлэх замаар коронавирусийн халдвараас сэргийлэх нэг тэрбум тун вакциныг дэлхий дахинд өгөх, түүнчлэн зорилгодоо хүрэхээр вакцин үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх төлөвлөгөө боловсруулж байгаа талаараа дээд хэмжээний уулзалтын үеэр төрийн тэргүүнүүд зарлана" гэж мэдэгдэлд өгүүлжээ.

 

Борис Жонсоны захиргаанаас гаргасан мэдэгдэлд онцолсноор, Их Британи улс ирэх оны туршид 100 сая тун вакцин хандивлахаар төлөвлөж байгаа бол энэ оны есдүгээр сард багтаан буурай орнууд руу таван сая тун вакцин илгээх аж. 

 

Энд дуулгахад, өнөөдөр, зургадугаар сарын 11-ний өдөр Долоогийн бүлгийн (Их Британи, Герман, Итали, Канад, АНУ, Франц, Япон) орнуудын төрийн тэргүүнүүдийн дээд хэмжээний уулзалт эхлэнэ. Уулзалт Английн Корнуоллын Карбис-Бэй хотод эхэлж, энэ сарын 13-нд өндөрлөх юм. Энэ дээд хэмжээний уулзалтад Америкийн Ерөнхийлөгч Жо Байден оролцох бөгөөд энэ нь түүний хувьд төрийн тэргүүний хувиар хийж буй анхны гадаад айлчлал болно. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин