ШУУД: Шинээр 1622 тохиолдол батлагдаж, 684 хүн эдгэрлээ
2021-06-11

 

Эрүүл мэндийн яамнаас covid-19 халдварын цаг үеийн нөхцөл байдлын тухай ээлжит мэдээллийг /2021.06.11/ хийлээ. 

 

ЭМЯ-ны Хэвлэлийн төлөөлөгч Б.Ууганбаяр: 

 

-Сүүлийн 24 цагийн хугацаанд 10653 сорьцод шинжилгээ хийснээс 1622 хүнд коронавирус илрэв. Ингэснээр манай улсын нийт батлагдсан тохиолдол 72 104  боллоо. Шинээр батлагдсан тохиолдлын 1100 нь Улаанбаатар хотод, 491 нь орон нутагт, нэг нь эмнэлгээс шалтгаалах халдвар, 30 нь зөөвөрлөгдсөн  байна. Тодруулбал, Орхонд 63, Дархан-Уул 18, Хөвсгөл 13, Сэлэнгэд 9, Хэнтийд 47, Дорнод 3, Төвд 34, Сүхбаатарт 38, Дундговь 31, Өвөрхангайд 26, Булган 14, Архангайд 25, Баянхонгорт 47, Говьсүмбэр 11,  Говь-Алтай 77, Ховд 15, Увс 14, Баян-Өлгий 3, Завханд 3  тохиолдол  тус тус бүртгэгджээ. Зөөвөрлөгдсөн 30 тохиолдол нь зургаадугаар сарын 4-ний өдөр Афганистанаас ирсэн иргэдээс илэрсэн. 

 

Мөн сүүлийн 24 цагийн хугацаанд 684  хүн эдгэрлээ Ингэснээр нийт эдгэрсэн хүний тоо 56 253 болж байна. Коронавирусийн халдварын улмаас 8 хүн нас барлаа. Ингэснээр халдварын улмаас нийт нас барсан хүний тоо 342 болж байна.  

 

Өнөөдрийн байдлаар 7498  хүн эмчилгээнд байгаа. Биеийн байдлыг үнэлбэл, 4725  хүн хөнгөн, 2012 хүндэвтэр , хүнд 623, маш хүнд 138 хүн байна. 

 

Г.Мичид 

 

Shuud.mn
Сонин хачин
новш:
өдөр бүр 200 болж ЭМНЭЛГҮҮД ХҮЛЭЭЖ АВАХАА БОЛИНО
2021-06-11
nhtvyt:
СОНГУУЛЬ хийсНИЙ ҮР ДҮН. НААДМААР БАС ИХЭСНЭ!!!
2021-06-11
ЗОЧИН:
ОДОО нийт хэдэн хүн өвдсөн бэ? Өдөр бүр мянга давж удахгүй 2000 хүрэх нь.
2021-06-11
новш:
өдөр бүр 200 болж ЭМНЭЛГҮҮД ХҮЛЭЭЖ АВАХАА БОЛИНО
Өөөөөө за заааа амрааааа мамрааааааа?
2021-06-11