Б.Жавхлан: Ирэх сараас халамжийн чиглэлийн арга хэмжээг зогсооно
2021-06-11

 

БШУЯ төсвөө  цахим хэлбэрт шилжүүллээ. Нээлтийн арга хэмжээнд БШУ-ны сайд Л.Энх-Амгалан, Сангийн сайд Б.Жавхлан нар оролцлоо. Энэ үеэр Сангийн сайд Б.Жавхлан долдугаар сарын 01 -нээс цар тахлын хөнгөлөлтийг зогсоох эсэх асуултад хариулт өгөв. 

 

-Сангийн сайд Б.Жавхлан:

 

-Эрсдэлийн шинжилгээ хийж байна. Сүүлийн жил хагасын хугацаанд хийгдсэн халамжийн чиглэлийн үйл ажиллагааг бүгдийг нь зогсооно. Тодруулбал,  хүүхдийн мөнгийг нэмэгдүүлж, ус, цахилгаан, дулааны төлбөрийг тэглэсэн. Мөн татварын хөнгөлөлт, торгуулийг тэглэсэн. Халдварын нөхцөл байдал, эдийн засагт яаж нөлөөлж байгаа талаар цогц эрсдлийн шинжилгээ хийж, хэрхэн шилжилт хийх вэ гэдгийг  тооцоолох шаардлагатай. Шууд коронавирусийн өмнөх суурин дээрээ очих боломж байна уу, эдийн засаг үүнийг даах эсэх дээр шинжилгээ хийж байна.Шийдвэр гаргахад хараахан болоогүй байгаа.  Долдугаар сарын 1-нээс өмнө Засгийн газар үүнийг нухацтай авч үзнэ.Төсвийн тодотгол нөхцөл үүсээгүй байна. Аль болох төсөвт тодотгол хийхгүй зорьж байгаа. 

 

М.Насан 

Shuud.mn
Сонин хачин
Сонгуулийн авилгалаа зогсооно гэж хэлээчээ, одоо юундаа ичихийн, " буруу" ярьсанийг нь булшинд нь илгээх юм чинь
2021-06-12
Иргэн:
Ажил хийх гэхээр ажлын байр нь байгаа болов уу
2021-06-11
Иргэн:
Бидний залууд хүүхдүүдээ тэжээх гэж 2 нарны хооронд л ажил хийж зүтгэж явдаг байж билээ. Одоо ч хүүхдүүдээрээ тэжээлгээд л амаа билүүдээд хэвтэж байдаш болж дээ. Хүүхдийн мөнгийг буцаад буулгах хэрэгтэй. Өөрсдөө ажил хийж хүүхдээ тэжээ. Чадахгүй юм бол хүүхэд цувуулаад халамж нэхээд хэвтээд байх ямар хэрэг байна
2021-06-11
Ажилтай анхиатай нь үлдээд арчаагүй архичин хүүхдийнхээ мөнгөөр гол зогоодог хэд нь турж үхэхгүйн тулд ажил хийг эсвэл үхэг өөр арга байхгүй.Настай хөгшид өө харин нь тэтгэврийг нь нэм! Тэд цагтаа хөдөлмөр өө хийсэн хүмүүс
2021-06-11
Сонуульд санал авахад зориулж халамж өгсөн гэж ойлголоо.
2021-06-11
Иргэн:
Ажил хийх гэхээр ажлын байр нь байгаа болов уу