Цар тахлын үед эрэлттэй бараа зарсан өсвөр насны хүү саятан болжээ
2021-06-12

АНУ-ын Нью-Жерси мужийн Хауэлл хотын залуухан бизнсемен цар тахлын үеэр ихээхэн хомстолд орсон бараа бүтээгдэхүүнүүдийг худалдаад хоёр сая орчим долларын орлого олжээ. Өсвөр насны хүү цахим тоглоомын төхөөрөмж, хийлдэг усан сан, халаагч, гантель зэргийг үнэ хүргэн зарж, их хэмжээний орлого олсон талаар The Wall Street Journal мэдээлжээ.

 

Сонинд өгүүлснээр, 16 настай Макс Хайден хүү дэлхий даяар коронавирусийн цар тахлын улмаас ажилгүйдэл нүүрлэсэн үед худалдаа хийж саятан болсон байна. Тусгаарлалт, хөл хорионы үеэр зарим нэр төрлийн бараа бүтээгдэхүүний эрэлт нэмэгдэхийг өсвөр насны хүү урьдаас таамаглан, хүмүүс олноороо хошуурч барааг авахаас өмнө худалдан авчээ. Ийм бараануудын дунд видео тоглоом, гантель, үсчний газар хаалттай үед гэртээ ашиглаж болох үсний машин, халаагуур, хийлдэг усан сан зэрэг бараа байсан гэнэ. 

 

Хөл хорио тогтоохоор болж, дэлгүүрт дээрх бараанууд дууссан үед залуу худалдаачин интернетээр бараагаа үнэ хүргэн азрж эхэлжээ. 2020 онд Хайден 1,7 сая долларын орлого олсноос ашиг нь 110 мянган доллар байсан гэнэ. Анх тэрбээр төлбөр хүлээн авахдаа ээжийнхээ банкны картыг ашиглаж байжээ. Харин 2021 онд өсвөр насны хүү бизнесээ бүртгүүлж, татвар төлж эхэлсэн аж.

 

 

Shuud.mn
Сонин хачин
10 хүрэхгүй хувийн ашиг олсон юм биш үү. 1.7 саяын борлуулалт. 110 мянгын ашиг гэхээр.
2021-06-12