БНХАУ: Ангараг гарагийг судлах төхөөрөмж селфи илгээжээ
2021-06-11

Хятадын "Журонг" сансрын төхөөрөмж дэлхий рүү "селфи" болон ангараг гарагийн зургуудыг илгээсэн талаар БНХАУ-ын Үндэсний сансрын удирдах газар мэдээлжээ. 

 

Гурван зургийг ангараг гарагийг судлах камераар авсан бол "селфи" хийхийн тулд газардах тавцангаас 10 метр урагш явж, камерыг гадаргуу дээр орхиод, эргэн анхны байрлалдаа очиж зураг авсан байна. Мөн газардсан хэсгийн гадаргуу, газардах тавцан зэргийн зургийг илгээсэн бөгөөд энд БНХАУ-ын төрийн далбаа, Бээжин 2022 олимпын бэлгэдэл болох Сюэ Жунжун дэнлүү болон Бин Дуньдунь хулсны баавгай дүрслэгджээ. 

Эргэн сануулахад, тавдугаар сарын 15-ны шөнө Хятадын "Тяньвэнь-1" сансрын аппарат Ангараг гарагийнх гадаргуу дээр амжилттай газардсан юм. Ингэснээр Хятад улс түүхэндээ анх удаа өөр гараг дээр сансрын төхөөрөмжөө буулгасан бөгөөд хэсэг хугацааны дараа "Журонг " /"Галын бурхан"/ нэртээ ангараг гараг дээр явагч станцаас салж, Ангараг гарагийн гадаргууг судлах ажлаа эхлүүлжээ.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин