Хамгийн АШИГ ТУСТАЙ долоон төрлийн шүүс
2021-06-12

Хөгшрөлт, хавдар, ходоодны өвчин, тэр бүү хэл ой санамжийг ч сайжруулах ач тус жимсний шүүсүүд олон бий. Эмч нар жимсний шүүсийг хэт их элсэн чихэртэй тул хэтрүүлэн ууж болохгүй гэж зөвлөдөг. Гэхдээ тунг нь тааруулаад ганц аяга шүүс уухад амттай төдийгүй ашиг тустай. 

 

Жүржийн шүүс

Жүржийн шүүс цусан дахь холестериний түвшинг хянахын дээр өөх тос ихтэй хүнс хэрэглэсэнтэй холбоотой үрэвслийн явцаас сэргийлдэг. 2017 онд Food&Function сэтгүүлд нийтлэгдсэн судалгаагаар, хоолны дараа жүржийн шүүс уусан хүмүүсийн уусан дахь үрэвслийн цитокинуудын түвшин ус уусан хүмүүсийнхээс бага байжээ.

 

Нимбэгний шүүс

Бөөрөнд нь чулуу үүсчихдэг хүмүүст нимбэгний шүүс нэн тустай. Зарим судалгаанаас харахад, нимбэгний шүүсийг тогтмол хэрэглэснээр дахин чулуу үүсэх магадлал 90 хувиар буурдаг гэнэ.

 

Усан үзмийн шүүс

Тархины ажиллагааг сэргээж, ой санамжийг сайжруулах хүсэлтэй бол усан үзмийн шүүс яг л танд тохирсон ундаа. 2017 онд Европын хүнсний сэтгүүлд нийтлэгдсэн судалгаагаар, 12 долоо хоногийн туршид өдөрт нэг аяга усан үзмийн шүс уусан ахмад настнууд оюун ухааны чадварыг шалгах тестийг сайн гүйцэтгэж байжээ.

 

Цангис жимсний шүүс

Цангис жимсэнд агуулагдах ургамлын химийн бодисууд нь хоол боловсруулах замын эрхтнүүдийн эрүүл мэндэд сайнаар нөлөөлж, хоол боловсруулах явцыг хэвийн болгодог. Түүнчлэн Оросын "Хүнсний бүтээгдэхүүн ба хөдөө аж ахуйн шинжлэх ухаан" сэтгүүлд 2018 онд нийтлэгдсэн судалгаагаар, цангис жимсний шүүс нь ходоодны шарх, үрэвсэл үүсгэдэг бактерийн идэвхжлийг дарангуйлдаг нь тогтоогджээ. 

 

Улаан лоолийн шүүс

Улаан лоолинд агуулагдах антиоксидант нь олон төрлийн хавдар үүсэх эрсдлийг бууруулахад нөлөөтэй. Түүнчлэн цус багадах эмгэгийн үед ч улаан лооль хэрэглэхийг зөвлөдөг. 

 

Чавганы шүүс

 

Хар чавганы шүүсэнд кали, ашигтай антиоксидантууд агуулагддаг. Түүнчлэн энэ төрлийн шүүс элсэн чихэр-спиртийн сорбит, хоол боловсруулах эрхтний асуудалтай хүмүүст тустай байж мэдэх байгалийн тайвшруулах бодис агуулдаг байна. 

 

Анарын шүүс

Анарын шүүс бол залуужуулах увдист ундаа. Энэ шүүсэнд чөлөөт радикалуудаар үүсдэг гэмтлүүдээс эд эсийг хамгаалах олон антиоксидант агуулагддаг. Хоолзүйчдийн өгүүлснээр, улаан вино, ногоон цайнд агуулагддагаас ч их ашигт антиоксидантууд анарын шүүсэнд байдаг гэнэ. Түүнчлэн энэ шүүс зүрх, судасны өвчинтэй хүмүүст ихээхэн тустай.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин