Зургаан жилийн бүрэн эрхтэй зургаа дахь ТӨРИЙН ТЭРГҮҮН
2021-06-13

Өнөөдөр манай улсын таван хүн тутмын нэг нь халдвартай гэсэн эмгэнэлтэй судалгааг мэргэжилтнүүд гаргажээ. Үнэхээр халдвартай хүний тоо өдрөөс өдөрт нэмэгдэж, нас баралт өсч байгаа харамсалтай мэдээллийг бид ЭМЯ-ны мэдээллийн цагаар өдөр бүр сонсож байна. Төр, засаг, тэр дундаа эрүүл мэндийн салбарын ажилтнууд бүхий л хүчээ шавхан ажиллаж, мэргэжилтнүүдийн хүчин чадал мөхөдсөн энэ үед иргэн хүн хувийн хамгаалалтаа чанд мөрдөж, олны хөлийн газраас холуур, амны хаалтаа зүүж, ариун цэврээ сахиж, эрүүл мэндээ хамгаалах нь юу юунаас чухал болоод байна.

 

Өнгөрч буй энэ долоо хоногийн хамгийн гол үйл явдал нь Ерөнхийлөгчийн сонгууль. Найм дахь удаагийн Ерөнхийлөгчийн сонгуулийн үр дүнгээр сонгогдсон эрхэм  Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулсан зургаан жилийн бүрэн эрх эдэлнэ. Энэ удаагийн сонгуулиар эрх баригч хүчин МАН-аас нэр дэвшсэн МАН-ын дарга У.Хүрэлсүх сонгогчдын 67 хувийн саналыг авснаар ялалт байгууллаа.

 

Хуулийн дагуу сонгуулийн төв байгууллага Ерөнхийлөгчийн сонгуулийн дүнг УИХ-д өргөн барьж, УИХ Ерөнхийлөгчөөр сонгогдсон гэж үзэж, бүрэн эрхийг нь хүлээн зөвшөөрөх хуулийн төслийг батлав. Үргэлжлүүлээд Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолыг энэ сарын 25-ны 11:40 цагт явуулах товыг тогтоолоор баталлаа.

 

Ийнхүү өнөөдөр Монголын төр, засгийг бүхэлдээ нэг улс төрийн хүчин барьж, бодлого үйл ажиллагаагаа хэрэгжүүлэх бүрэн боломжийг сонгогчид МАН-д олголоо. Тиймээс МАН амласнаа хэрэгжүүлэх л үлдлээ.  

 

Төлбөргүй цахилгааны хэрэглээ, хүүхдийн мөнгөний  100 мянга энэ сараар “цуцлагдана”

 

Цаашлаад коронавирусийн цар тахлын эдийн засаг бүхэлдээ нурсан. Засгийн газраас долдугаар сарын нэгнийг хүртэл нийт иргэд, аж ахуйн нэгжийн цахилгааны төлбөрийг тэглэж, хүүхэд бүрт сар 100 мянган төгрөг олгож байгаа. Харин үнэгүй төлбөргүй цахилгааны хэрэглээ, хүүхэд бүрт олгож байгаа 100 мянган төгрөгийн хугацаа энэ сараар дуусгавар болж байгааг Сангийн сайд мэдэгдлээ. Сонгууль ч дууссан ч цар тахлын халдвар буураагүй. Гэсэн хэдий ч эдийн засгаа сэргээхийн тулд зарим төрлийн халамжийн арга хэмжээгээ цуцалж, иргэд, аж ахуйн нэгжийн бизнесийн дэмжих нь төрийн зайлшгүй бодлого. Тиймээс ч эдийн засгаа сэргээх 10 их наядын хөтөлбөр хэрэгжүүлж, гурван хувийн хүүтэй зээлийг иргэд, аж ахуйн нэгжид олгоод эхэлсэн.

 

Тэтгэврийн даатгалын шимтгэлийг буурууллаа

 

УИХ-ын чуулганаар Нийгмийн даатгалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон Нийгмийн даатгалын тухай хуулиудыг хэрэглэх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг эцэслэн баталлаа. Нийгмийн даатгалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл батлагдсанаар 2021 оны долдугаар сарын 1-ний өдрөөс эхлэн ажил олгогч болон даатгуулагчаас төлөх тэтгэврийн даатгалын шимтгэлийг тус бүр нэг хувиар бууруулж байна. Өөрөөр хэлбэл, бүх ажил олгогч болон даатгуулагчид тэтгэврийн даатгалын шимтгэлээ 8.5 хувиар төлөх юм.

    Сайн дураар даатгуулагчид тэтгэврийн даатгалын шимтгэлийг 12.5 хувиар төлж байсан бол мөн  нэг хувиар бууруулж, 11.5 хувийн шимтгэл төлж эхлэнэ. 

 

    2021 оноос ажил олгогч болон даатгуулагчаас төлөх тэтгэврийн даатгалын шимтгэл тус бүр 9.5 хувь болон нэмэгдсэн нь коронавируст цар тахалтай холбоотойгоор аж ахуйн нэгж, иргэний орлогод нөлөөлсөн юм.

Н.Энхлэн

 

Shuud.mn
Сонин хачин
Хүн:
Хүрэлсүх юундаа баярлаад, ард түмнээрээ туг тахиад бгаа новш вэ? Энийг олон улсын шүүхэд өгөх хэрэгтэй.
2021-06-13
Хүн:
Хүрэлсүх юундаа баярлаад, ард түмнээрээ туг тахиад бгаа новш вэ? Энийг олон улсын шүүхэд өгөх хэрэгтэй.
2021-06-13
Хар мөртэй сонгууль боллоо доо. Нүгэл нь нүдээрээ гарах биз:
Хар мөртэй Хүрэлсүх тэр тангараг өргөх гэж чичирч салгалан адгаж байхаар энэ их өвчний үед яах вэ гэдэг асуудлаа ярьдаг болоосой.Монголын нийт сонгогчдын 30 орчим хувийн тэр дотроо зөнөг голдуу өвгөд эмгэдийн саналыг залилж авсанаа ихэд бүү бодоорой..Хүрэлсүх шиг нэр хүндгүй,ингэж их хулгай луйвараар хэл ам дагуулж төрийн тэргүүн болж бхйсан хүн үзэээгүй л юм байна.
2021-06-13
666:
Муу ёр шиг санагдаад байхын
2021-06-13
Зочин:
Хурэлсух . Оюунэрдэнэ нар нас барж байгаа хумуусийн хариуцлагыг уурэх болно. Эс тэгвэл Ур хуухдууд Чинь уурч бурхан шийтгэнэ.
2021-06-13
зочин:
Өмнөх ерөнхийлөгч нар бүгд 8н жил сонгогдож байсан тэгсэн Баттулга 4н жилийн хугацаатай Хүрэлсүх өөртөө зортулж хууль өөрчлөөд амар юмаа
2021-06-13
Үндсэн хуулийн нэмэлтээ өөртөө зориулж өрөөлөөс булааж сонгууль нэрээр эргэлт хийсэндээ, нүгэлийг нь ард түмэн совидоор үүрүүлж байгаа нь эдний уг араншин нь юмдаа
2021-06-13
Vxel daguulsan nudarga
2021-06-13
huts
2021-06-13
Erkhem Tand Bayr Hyrgei ! -? Shuud geed helhed Ta bol COVID-19 -? Haldvartai shuud utgaarai temtseh hergtei baina ! Tanii Ard Tumendee Ene Bilegnii Zasagiin Gazarchin Yuch Hiij Chadahgui Chadamjgui baina ! Bariz Aldaj tun-Udahgui Ene Haldvar Mongold mash ih huchtei degdej bolzoshgui geed baih Yamarch Arg hemjee avch Chadahgui baina ! Ard irgedee " Sputnik-V Vaccine " Buh Niiteeren hiih hergtei baina !
2021-06-13
huts
DEEREMCHIN
2021-06-13
irgen:
erguu setguulch n garchigaa zuv bich l d, 6 jiliin buren erhtei anhnii yerunhiilugch bish yum y
2021-06-13