ЕВРО-2020: Тоглолтын үеэр Данийн хөл бөмбөгчний зүрх зогсжээ
2021-06-14

Данийн шигшээ багийн хөл бөмбөгчин Кристиан Эриксен Евро-2020 тэмцээнд баг нь Финландын эсрэг тоглох үед зүрх нь зогсжээ. Энэ талаар Данийн шигшээ багийн эмч Мортен Босен зургадугаар сарын 13-ны өдөр "The Guardian"-д өгсөн ярилцлагадаа өгүүлсэн байна. 

 

"Тэр "явчихсан" байсан. Бид сэхээн амьдруулах арга хэмжээ авсан нь амжилттай болсон юм. Түүнийг алдахад бид тун ойрхон байлаа. Энэ бүх зүйл маш хурдан болж өнгөрсөн" хэмээн Босен онцолжээ. 

 

Копенгагенд Дани, Финландын шигшээ багуудын хооронд тоглолт болох үеэр Данийн хагас хамгаалагч Кристиан Эриксен газар унаж, босож чадахгүй болжээ. Талбай дээр сэхээн амьдруулах багийнхан ирж, 20 орчим минут тусламж үзүүлэн, улмаар 29 настай тоглогчийг дамнуурга дээр хэвтүүлэн, эмнэлэг рүү хүргэсэн юм. 

 

Энд дулгахад, Европын хөл бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн зургадугаар сарын 11-ний өдөр эхэлсэн. Энэ тэмцээн анх удаа нэг, эсвэл хоёр орны нутаг дэвсгэр дээр биш харин 10 орны 11 хотод зохион байгуулагдаж байгаа юм. Тэмцээн долдугаар сарын 11-ний өдөр өндөрлөнө.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин