Сүүлийн 24 цагт батлагдсан тохиолдлуудын 500 гаруй нь хүүхэд байна
2021-06-14

 

Сүүлийн 24 цагийн хугацаанд 2263 хүнд коронавирус илэр, манай улсын нийт батлагдсан тохиолдол 78 347 боллоо. Шинээр батлагдсан тохиолдлын 1650 нь Улаанбаатар хотод, 613 нь орон нутагт  байна. 

 

Бүртгэгдсэн тохиолдлуудын 26,3 хувь буюу 500 гаруй нь  0-17 насны хүүхдүүд  эзэлж байгаа бол 18-59 насны хүмүүс 66 хувийг эзэлж байна. Мөн 60 дээш насныхан 7,8 хувийг эзэлж байгаа. Түүнчлэн өчигдрийн байдлаар нийт 1152 жирэмсэн эмэгтэй коронавирусийн халдвараар өвчилсөн байна.  Өнөөдрийн байдлаар 375 жирэмсэн эмэгтэй хэвтэн эмчлүүлж байгаа. Үүнээс 12 хүний биеийн байдал нэн хүнд байна. 

 

Г.Мичид

Shuud.mn
Сонин хачин