ДЭМБ-аас зөвлөж буй вакциныг тариулахад санаа зовох зүйл байхгүй
2021-06-14

 

Эрүүл мэндийн яамнаас covid-19 халдварын цаг үеийн нөхцөл байдлын тухай ээлжит мэдээллийг /2021.06.14/ хийлээ. 

 

ЭХЭМҮТ-ийн Ерөнхий захирал Ш.Энхтөр:

 

-УИХ-ын тогтоолоор батлагдсан “Тогтвортой хөгжлийн хөтөлбөр 2030” зорилт бий. Үүний дотор эх эмэгтэйчүүд, хүүхдийн эрүүл мэндийн байдлыг сайжруулах эндэгдлийг гурван үе шаттайгаар бууруулах зорилт тавьсан. Уг зорилтын хүрээнд 2030 он гэхэд эхийн эндэгдлийн харьцааг 100 000 амьд төрөлтөд 15 просантимиль, 5 хүртэлх насны хүүхдийн эндэгдлийн түвшинг 9 промиль, нялхсын эндэгдлийн түвшинг 8 промиль, нярайн эндэгдлийн түвшинг 6 промиль болгож бууруулах  зорилт дэвшүүлсэн. 0-19 хүртэлх насны хүүхдүүдийн өвчлөлийн тэргүүлэх шалтгааныг судалж тогтоосон. Тодруулбал, улсын хэмжээнд найман бүлэг өвчин зонхилж байгаа.

 

 

Цаашид 2021, 2022 оны томуугийн улирлыг хэрхэн хохирол багатай туулах вэ гэдэг асуудал хүлээж байна. Сургууль цэцэрлэг нэлээдгүй хугацаагаар завсарласан. Тиймээс вакцинжуулалтандаа идэвх хамрагдаарай.  Үр хүүхдэдээ хайртай бол вакциныг хийлгэх нь хүндрэлээс сэргийлнэ гэдгийг ойлгох хэрэгтэй .

Shuud.mn
Сонин хачин
маск битгий зүү гээд байсан хүмүүст итгэх юм уу
2021-06-14