Техас: Уралдааны машин замаасаа гарч, үзэгчдийг дайрчээ
2021-06-14

Америкийн Техас мужид уралдааны автомашин замаасаа гарч, үзэгчдийг дайрсан осол гарсан талаар АВС телевиз мэдээлжээ. 

 

Энэ хэргийн улмаас найман хүн эмнэлэгт хүргэгдсэнээс гурван хүний бие нэн хүнд байгаа гэнэ. Эх сурвалжийн мэдээлснээр, "үл мэдэгдэх шалтгаанаар" уралдааны нэг машин замаасаа гарч, үзэгчдийн хэсэг рүү орсон бөгөөд энэ үеэрээ мөн гурван машиныг дайрчээ. 

 

Автомашины уралдааны үеэр болсон энэ ослын улмаас нийтдээ 29 хүн гэмтэж бэртсэн байна. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин