PUBG Mobile Өмнөд Азийн бүсийн аварга шалгаруулах тэмцээнд "Astra Academy" баг түрүүлжээ
2021-06-14

 

“PUBG Mobile Pro League”-ийн Өмнөд Азийн бүсийн аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулагдаж өндөрлөлөө. Энэхүү тэмцээн нь дөрөв хоногийн турш явагдсан бөгөөд  Монгол улсаас нийт гурван баг оролцжээ.

 

Тус тэмцээнд "Astra Academy"  295 оноотойгоор 40,000 доллар, Аваргын цомын эзэд болсон бол "ZEUS eSPORTS"  баг хоёрдугаар байранд шалгарч  28 мянган ам.долларын шагналын эзэд болжээ. Шилдэг тоглогчоор багийн Attacker тоглогч Action Gaming нэрээр тоглодог н.Сүхбат тоглогчдыг тэргүүлж MVP болсон байна. Баяр хүргэе. 

 

М.Насан

Shuud.mn
Сонин хачин
Khuurkhii ene batsaanuud tomrood uy khiine
2021-06-15