Наадмыг өнжье
2021-06-15

Шадар сайд С.Амарсайхан өчигдрийн Улсын онцгой комиссын хуралдаанд "Ард иргэдийн маань эрүүл мэнд, амь нас хамгийн эрхэм чухал учраас Улсын баяр наадмыг хойшлуулж болно, халдвар буурахгүй бол цуцалсан ч болно. Энэ тухай саналаа Засгийн газарт оруулж шийдвэрлүүлнэ” гэсэн байр суурийг илэрхийлжээ. Цар тахлын хүнд үед наадам чухал биш гэдгийг Шадар сайд хэлжээ. Маргаашийн Засгийн газрын хуралдаанаар энэ асуудал яригдана гэсэн хүлээлттэй байна.

 

 

Бодит нөхцөл байдал бол монголчууд наадамлахааргүй байна. Хот, хөдөөгүй халдвар тархаж, өдөрт 2000 давсан шинэ тохиолдол бүртгэгдэж, нас баралт ч 10-аас буурахгүй байна. Өөрөөр хэлбэл Монгол Улс бүхэлдээ халдварын "Улаан бүс" болсон. Эрүүл гэж зугтах газар үлдээгүй. Шинээр батлагдаж буй халдварын тоогоороо дэлхийд III-т эрэмблэгдэж, нэн эрсдэлтэй улс орнуудын тоонд багтсан. Коронавирусийн халдвар анх тарахад монголчуудад халддаггүй, монголчууд өвддөггүй супер дархлаатай мэтээр олон улсад яригдаж байсан бол өдгөө дэлхий Монголоос дөлж байна. Иргэдээ Монгол руу зорчихгүй байхыг анхааруулж эхэллээ. Товчхондоо бид коронавирусийн халдварын нэн хүнд нөхцөл байдалд амьдарч байна.

 

Ийм үед наадамлах тухай ярих нь утгагүй. Мэдээж, эртний уламжлалыг хүндэтгэх ёстой. Гэвч бодит нөхцөл байдал биднийг найрлаж, наадамлаж явах цаг үе биш гэдгийг сануулсаар байна.

 

Өнгөрсөн жил халдварын тархалт сураг төдий байхад монголчууд хаалттай наадамлаж байлаа. Наадмыг зурагтаараа үзэж, гэртээ хуушуурдсан. Харин одоо халдварын нөхцөл байдал маш хүнд, улаан түвшнийг зааж байхад наадам зохион байгуулахаар ярьж буй нь үнэндээ цагаа олоогүй яриа.

 

Бид ковидгүй зуны тухай мөрөөдсөн. Гэвч зуны дунд сар аль хэдийнэ гарчихаад байхад халдвар татрах нь бүү хэл улам гаарлаа. Цаашид ч нэмэгдэж, өдөрт 4000 тохиолдол илрэх магадлалтайг эрүүл мэндийн байгууллагаас сануулж буй. Ийм эрсдэл биднийг хүлээж байхад найрлаж, наадамлаж явах хүсэл сонирхол ард түмэнд лав алга. Иргэд цар тахлын хүнд нөхцөлд идэх хоол, өмсөх хувцсаа л бодож байна. Аж ахуйн нэгж байгууллагаад хаалгаа барьчихгүй шиг даван туулахыг зорьж байна. Үнэндээ наадмын тухай бодож байгаа хүн алга. Тиймээс энэ жилдээ наадмыг өнжье. Хойшлуулах бус энэ удаадаа наадмыг мартъя. Харин наадамд төсөвлөсөн 10 тэрбум төгрөгөө эрүүл мэндийн салбар, эмч нартаа зориулъя. Тэднийг ядаж цалингаар нь урамшуулж, тэмцэх хүч өгье.

 

Халдварын нөхцөл байдал хүндэрч, эрүүл мэндийн салбар сөхрөхийн даваан дээр буйг дээр дооргүй ярьж байна. Хүн хүч дутагдаж эхэлсэн. Тиймээс сургууль цэцэрлэгийн эмч нарыг нэмж ажилуулах, Анагаахын их сургуулийн төгсөх курсын оюутнуудыг хүртэл дайчлахаар Улсын онцгой комисс ярьж байна. Энэ бол манай улсад халдварын нөхцөл байдал нэн хүнд байгааг илтгэх хангалттай нотолгоо. Наадам иргэдийг эрсдэлд оруулж, эрүүл мэндийн салбарыг туйлдуулахаас өөрцгүй.

 

Тиймээс энэ жилдээ цэнгэл баяраас татгалзъя. Эрүүл байвал ирэх жилийн наадам үзнэ шүү дээ. Хэдхэн хоногийн дараа тангаргаа  өргөх шинэ Ерөнхийлөгч ч нөхцөл байдлыг ухаарч, төрийн тэргүүн болсон анхны жилээ наадмын нээсэнгүй гэж ундууцахгүй биз. Учир нь түүнд дахиад таван жил буй.

 

В.Бат

 

Shuud.mn
Сонин хачин
emch nar:
mash zuv xoishluui xaldvar ix xetsuu baina
2021-06-16
Бид буруугүй ээ Хүк ерөнхийлөгч болох гээд Женко шагнал өгч бж л халдвар ихэслээ шүү дээ
2021-06-15
Зочин:
Монголчууд сэтгэлээ баясгамаар байна бид ямар РОБОРТ юмуу арай дэндүү юмаа хаанаас нь ч харсан баяр ёслол болохоор биднийг баярлуулахгүй баясгахгүй дархлаа тогтоолгохгүй үргэлж айлгаж дарамталж байгаа чинь сүүлийн үед бүр ч тод мэдрэгдэж байна.Тэртэй тэргүй тараачихсан хүн бүр тусаад байгаа юм бол НААДМАА ҮЗЧИХЭЭД Л ДАРАА НЬ КАРАНТИЛИЙ ЯАДГИЙН БИД МОНГОЛ ХҮН ЯАГААД АРД ИРГЭД БАЯРЛАЖ БОЛДОГГҮЙ ДАОГА САЙД НАР БАЯРЛАЖ НАЙРГИЖ БОЛДОГ ЮМ БЭ.нНААД ОНШЛУУРЫН БХГАЖ ЧИНЬ ӨӨРӨӨ КОРОНА ТАРААДАГ ЮМ БИШ ҮҮ БАС ВАКЦИН ЧИНЬ КОРОНА ТАРААДАГ ЮМ БИШҮҮ.ЭНЭ 2-т НО байнадаа шалга оншлуурын багажийг шалга хэдэн 100 гаар нь шалга
2021-06-15
цаана чинь иргэд өөрсдөө баяр ёслолд оролцох гээд энд тэндгүй явж байна гэнэ дээ. Өөрсдөө халдварын тархалтыг үүсгээд байх юм.
2021-06-15
Болд:
Наадах наргих яах вэ? Тахалаа бууруулах арга хэмжээгээ л анхаарч үз
2021-06-15
Зочин:
Байдал хүнд байхад өнхжих нь зөв байх. Өдөр бүр хүн нас барж байхад юун баяр вэ. Хүнд байгаа хүний тоо олон байгаа тоо харагдаж байна билээ.
2021-06-15
өнж өнж. Наадмаас хэрэггүй юм алга. хурдан цар тахалаа бууруул.
2021-06-15
Сануул:
Энэ наадамыг сүр дуулиантай, бүх эрхийг гартаа авч байгаад хийх гэж л "ковид цаашаа" гэж огоорон хугацаанаас нь 2 жилийн өмнө энэ сонгуулийг явуулаа биздээ. Зарим хүн ингэж болохгуйг сануулан эсэргүүцэж байсныг даан ч анзаарсангүй дээ. Наадамаа хүчээр хийх байх доо, одоо ч олон түмэн их хүчиндүүлэх байх доо
2021-06-15
sanal:
yun naadam ve haldvar nemegdeed bvh hyn haldvar avch bna.hyatad vaccin 2 hiilgesen hymyys ergeed bygd tuslaa.yhej bna.nodnin onlijnaar goe l bolson sh dee.bayaraar yah ve dee.ervvl mend heregytei.tatgalzaya
2021-06-15
наа:
наадам хийё
2021-06-15
наадмыг татгалзъя, ковидгүй амьдралыг бэлэглэе
2021-06-15
Zochin:
ERENHIILUGCH MAANI NAADAMDAH BODOLTOI BAIGAA DUU
2021-06-15
bod:
uvchniig dalimduulj turuus turj baigaa zulzgan saytan, ter bumtanuudaa shalgaach ee
2021-06-15
ЛАМ:
УОК нэгэн зүйлийг анхааралдаа авчихмаар байна. Эрчим хүчний салбар ажилтангуудаасаа шалгалт авна гээд заал танхимд олноор бөөгнөрүүлэх, энэ их халварт цар тахалын үед хүмүүсээ шалгалт гэдэг асуудлаар айдас , сэтгэл зүйд таагүй байдлыг үүсгэж байна.Жаахан өвчин тахалаа багасан үед хичээл ,шалгалтай авбал зөв болов уу.
2021-06-15
1-rt baruun solgoigui tumur taraasan. 2-rt songuuliin surtalchilgaa hiij baahan tevreldej ulnseldej selfidsen. Odoo yum naadam yun man namin 100 jil zugeer tsaashaa.
2021-06-15
аюултай байдал үүсээд байна шүү дээ:
өвчин тахал нэмэгдээд байна, юун наадам, яаралтай арга хэмжээ авахгүй бол эмнэлэг нь ачааллаа дийлхээ болиод, эмч нар нь хүрэлцэхгүй болох аюул байна шүү дээ. Уханых шиг гудамжаараа унаад эхэлбэл хэн хариуцах юм бэ
2021-06-15
Түүхт ойгоо ноднин жилийнх шиг хийе
2021-06-15
юуных нь уламжлал байхав дээ:
Юуных нь уламжлал, соёл байхав дээ. Монголчуудыг үндсэн ажил, асуудлаас нь хөндийрүүлж, отог жинс, зугаа цэнгэл, найр наадам, хөөрөг, эмээл хазаарханаар хуурч байсан, бослого тэмцэл өрнөхөөс нь сэргийлж байсан үеэ өнгөрөөсөн юм ш дээ. Одон медал, цол хэргэм, найр наадам зугаа цэнгэл, халамж биш бодит хөдөлмөр л нийгмийг ч хувь хүнийг ч хөгжүүлдэг, хариуцлагажуулдагийг Ковид бидэнд бэлхнээ хэлж өгч байгаа биш гэж үү,
2021-06-15
Зочин:
Байдал хүнд байхад өнхжих нь зөв байх. Өдөр бүр хүн нас барж байхад юун баяр вэ. Хүнд байгаа хүний тоо олон байгаа тоо харагдаж байна билээ.