"Вакцины сайн, муугаас болоод өвчлөл нэмэгдээгүй гэдгийг мэдэгдье"
2021-06-15

 

Улсын онцгой комиссын ээлжит хуралдаанаар вакцинжуулалтын явц,  дархлаажуулалтын дараах өвчлөлийн эмнэлзүйн байдал, вакцины үр нөлөө, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар хэлэлцлээ.

 

Хуралдааны үеэр ХӨСҮТ-өөс вакцины дараах эсрэг биеийн тогтоцын талаар болон вакцины үр нөлөөгийн судалгааг хийжээ. Уг судалгаагаар вакцинжуулалтад хамрагдсан иргэдийн 88 хувийг нас баралтаас, 75.4 хувийг халдвар авсан иргэдийн хүндрэлээс сэргийлж байгааг тогтоосон байна. Халдвараас нас баралтын гол шалтгаанд суурь өвчтэй иргэд дийлэнх хувийг эзэлж байгаа бөгөөд уушигны хатгаа, бөөрний дутагдал, чихрийн шижин, хорт хавдартай иргэд илүү өртөмтгий байгааг ХӨСҮТ-ийн дарга Л.Баттөр хэллээ. Тэрээр  “Вакцины бүрэн тунд хамрагдаад халдвар авахгүй гэж ойлгож болохгүй. Вакцины хоёр тунд хамрагдсан ч халдвар дамжуулагч болох эрсдэлтэй байгааг тооцоолж халдварын дэглэмийг сайтар мөрдөх хэрэгтэй” гэв.


“Вакциныг үгүйсгэх зориудын гэмээр хандлага сүүлийн үед нэлээд ажиглагдах боллоо. Вакцины сайн, муугаас болоод өвчлөл нэмэгдээд байгаа зүйл огт байхгүй гэдгийг энд хариуцлагатайгаар мэдэгдье.  Вакцин хийлгэснээр Та халдвар авах эрсдэл мэдээж эрс буурна. Вакцин хийлгэснээр халдвар авлаа гэхэд Таны өвчин амархан хүндрэхгүй байх, Таны амь нас эрсдэхгүй байх боломжтой” хэмээн Эрүүл мэндийн сайд С.Энхболд хэллээ. 

Shuud.mn
Сонин хачин
ard:
hyatad vaccin tariulaad 20 honoson bj bygd haldvar avch usuud baihad mal chini yu gj soliorood bnaa.ard tymniig tsuuluh geed bna uu chi yu hiij bna
2021-06-15
Зочин:
Энэ сайд хүн мөн үү? Өвчлөл бага байхад байнга гарч ирээд яриад байдаг байсан. Нөхцөл байдал ийм хүнд болчихоод байхад халдвар тархах боломжтой үйлдлүүдийг хориглох ямар ч олигтой санаачлага гаргахгүй байсаар өдийг хүрлээ. Чадахгүй бол ажлаа чаддаг хүнд нь өг
2021-06-15
Jargal:
Ямар судалгаан дээр үндэслэж ингэж хэлж байна? Иргэдэд үндэслэлгүй худлаа мэдээллийг төрийн нэрийн өмнөөс тараахаа болино уу. 2021 оны 4 сарын эхээр Хятад улс вакцинаа үр дүн муутай гээд дэлхий нйитэд албан ёсоор зарласан. Манай улсад Ковидын халдвар ба өвчлөлийн талаар та нарын өгч байгаа мэдээллээр бол Вероселлийг хийж эхэлснээс хойш 3 дахь долоо хоногоос халдвар хамгийн эрчтэй тархаж нас баралт байнга өссөн байгаа.
2021-06-15
Зочин:
Ямар ч судалгаа хийгээгүй байж ЭМийн сайд хүн ингэж цээжин бангаар хэлж болохгүй ээ, олон улсад батлагдсан хамгийн чанар муутай вакциныг хүн амдаа хийлгэсэн. Үүнийг хүн болгон мэдэж байхад ийм юм хэлээд зогсож байдаг....одоо тэр ОНОМ САНГИЙН зөвлөх Наранбаатарын багтай хамтарч ажиллах боломж олгох хэрэгтэй. Цар тахлын үед Хувийнхаа амбицыг хөөгөөд Мөнхсайхан сайдын зөвлөх Чимэдсүрэн шиг явцуу шийдвэр гаргах эрх байхгүй шүү....Энэ чинь цар тахал шүү!!!!!
2021-06-15
Иргэн:
Энэ хүн амьд байгаа юм уу? Олон хоног таг чиг алга болсон юм сан
2021-06-15
Юун Энэтхэг бүр манай улс дэлхийд халдвар үхлээрэй хүн амд ноогдох хувиараа дэлхийд тэргүүлэх биш бүр тасарчлаа энэ талаар ярьдаг эрх мэдэлтэн албан тушаалтан сэтгүүлч байна уу БҮГД МАН д худалдагдсан бололтой
2021-06-15
eh survalj?
2021-06-15
зочин:
тэнэг сайд
2021-06-15
Зочин:
Ta bitgii delhiin tom uls ornuud hujaa vakutsinaas bolj bgaag medeelj bn Saudiin arab , afrikiin ornuud geh met
2021-06-15
eh survalj?