ШУУД: Шинээр 2386 тохиолдол батлагдаж, 797 хүн эдгэрлээ
2021-06-15

 

Эрүүл мэндийн яамнаас covid-19 халдварын цаг үеийн нөхцөл байдлын тухай ээлжит мэдээллийг /2021.06.15/ хийлээ. 

 

ЭМЯ-ны Хэвлэлийн төлөөлөгч Б.Ууганбаяр: 

 

-Сүүлийн 24 цагийн хугацаанд 11 553 сорьцод шинжилгээ хийснээс 2386 хүнд коронавирус илрэв. Ингэснээр манай улсын нийт батлагдсан тохиолдол 80 733 боллоо. Шинээр батлагдсан тохиолдлын 1675 нь Улаанбаатар хотод, 711 нь орон нутагт  байна.  Орон нутагт батлагдсан тохиолдлуудыг танилцуулбал, Орхонд 86, Дархан-Уул 32, Хөвсгөл 22, Сэлэнгэд 22, Хэнтийд 55, Дорнод 9, Төвд 65, Сүхбаатарт 29,  Өвөрхангайд 65, Булган 17, Архангайд 59, Баянхонгорт 96, Говьсүмбэр 12, Хөвсгөлд 22,   Говь-Алтай 45, Ховд 10, Увс 11, Баян-Өлгий 9, Завханд 7, тохиолдол  тус тус бүртгэгджээ. 

 

Мөн сүүлийн 24 цагийн хугацаанд 797 хүн эдгэрлээ Ингэснээр нийт эдгэрсэн хүний тоо 57 822 болж байна. Коронавирусийн халдварын улмаас 11 хүн нас барлаа. Ингэснээр халдварын улмаас нийт нас барсан хүний тоо 380 болж байна.  

 

Өнөөдрийн байдлаар 9346 хүн эмчилгээнд байгаа. Биеийн байдлыг үнэлбэл, 5826  хүн хөнгөн, 2542  хүндэвтэр , хүнд 794, маш хүнд 184 хүн байна. 

 

Г.Мичид 

 

Shuud.mn
Сонин хачин
zochin:
Eruul mendiin said yu bodoj tuluvluj bnaa. Odoo ymar arga hemjee avch ene tahlaas sergiileh ve?
2021-06-15
Монголын төрөө өөрөө халдвар тараасан:
Монголын төр сонгууль хийж цөөхөн иргэдээ коронаагаар алж байна. Засаг огцор
2021-06-15
Зочин:
Халдварыг орон даяар түгээж, эмнэлгийн ор, эмч хүрэлцэхгүй аюулд хүргэсэн ЗГ,УОК, НОК-ынхонд зохих шанг нь хүртээх цаг боллоо. Хатуу хөл хорио биш гэхэд хатуу дэг журам тогтоож, хүний бөөгнөрөл үүсгэхгүй, хөнгөн өвчтөн болон өөрсдөө ч мэдэхгүй халдвар тээгчдийг хумих ажил хийгээчээ
2021-06-15
эрүүл мэндийн эргүү сайдыг сольё
2021-06-15