Нийслэлд өнөөдрөөс 16-17 насны хүүхдүүдийг дархлаажуулж эхэллээ
2021-06-15

 

Эрүүл мэндийн яамнаас covid-19 халдварын цаг үеийн нөхцөл байдлын тухай ээлжит мэдээллийг /2021.06.12/ хийлээ. 

 

ЭМЯ-ны Хэвлэлийн төлөөлөгч Б.Ууганбаяр: 

 

-Сүүлийн 24 цагийн хугацаанд 12 415  хүн дархлаажуулалтад хамрагджээ. Ингэснээр улсын хэмжээнд нийт нэгдүгээр тунд 1 894 995 хүн, хоёрдугаар тунд 1 657 793 хүн хамрагджээ. Өнөөдрөөс эхлэн 16-17 насны хүүхдүүдийг Улаанбаатар хотод Файзер вакцинд хамруулж эхэлсэн. Тиймээс эцэг эхийн зөвшөөрлөөр вакцинд хамрагдах боломжтой. 

 

 

М.Насан

 

Shuud.mn
Сонин хачин
zo:
энэ худлаа маргааш эхэлнэ гэсэн үг л дүүргүүд хэлж байна
2021-06-15
ӨВГӨН:
16-17 насныханд вакцин хийж эхэлсэн, эхлээгүй гээд янз бүрийн мэдээлэл эрүүл мэндийн салбарынхны дунд яваад байх юм аа. Сайд нь үгээ яг таг хэлээч ээ.
2021-06-15