Туул голын эрэг дагуу газар эзэмшиж байсан 19 ААН-ийн эрхийг хүчингүй болгожээ
2021-06-15

 

ХУД-ийн 17 хороо, Туул голын эрэг дагуу газар эзэмшиж байсан 19 ААН-ийн газар эзэмших эрхийг хүчингүй болгосон талаар мэдээлэл хийлээ. 

 

Нийслэлийн газар ашиглалт бүртгэлийн хэлтсийн дарга Ж.Гал:

 

-ХУД-ийн 17 хороонд эзэмшиж байсан 19 ААН, иргэний газар хүчингүй болсон. Тус ААН-д газар эзэмших эрх нь дуусгавар болгосон мэдэглийг өнөөдөр хүргэж  байгаа.  Тухайн байршилд нийт 22 ААН, иргэдийн  газар эзэмших эрхийн судалгаа бүртгэгдсэн байдаг.  Үүнээс энэ удаад 19 ААН, иргэний газрыг  хүчингүй болголоо. Гурван ААН, иргэний газар дээр барилга байгууламж баригдсан байгаа учир тухайн барилга байгууламж бусад газрыг хүчингүй болгохоор дараагийн арга хэмжээ авагдаад явна. Одоогийн байдлаар газар нь хоосон байсан ААН, иргэний газрыг хүчингүй болгосон.  

 

Газар олголтын хугацаа нь хамгийн уртдаа 15 жилээр олгодог. Гэхдээ янз бүрийн хугацаатай. Засаг даргын 2021 оны захирамжийн хүрээнд тухайн газрыг ундны усны ай сав газрын хүрээнд буцааж авах, бусдын эзэмшилд олгогдохгүй болно.

 

М.Насан 

Shuud.mn
Сонин хачин